МАН-ын хөзөр буюу Н.Энхболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нарын хэн хожих вэ?

2017-09-25 10:48:23

Улстөрчдийн гарт ямар хөзөр байгаагаар нь хожил хаашаа эргэхийг тааж мэдэж болдог. Тэгвэл өдгөө эрх баригч МАН-ын дотоодод нэгнийхээ хөзрийг нөгөөгөөр дарахын тулд хэнд ямар хөзөр байгаа гэдгээ дэлгэж эхлээд байна. Тоглолтын дүр зураг, ерөнхий төлөв байдлыг хөндлөнгөөс нэг харцгаая.

Ажиглавал, хөзөр атгасан хоёр хүн байх шиг. Өөрөөр хэлбэл, МАН-ын хөшигний ард хоёр хүн л гол хөзрийг атгачихсан хоорондоо үзэж байна. Тэдний нэрийг М.Энхболд, У.Хүрэлсүх гэнэ.

М.Энхболдын хувьд саяхан нэлээн том модоо даруулчихсан учраас царайны байдал нэлээд барайсан байдалтай сууна. Үг дуу ч цөөн унагаж байна. Уг нь модоо бусдад харуулахгүй их л нуудаг, их хувиа хичээсэн тоглолттой хүн гэж хэлж болно. Гэвч түүний хөзрийг үргэлж хамт харж, тоглолтын тактик боловсруулдаг хоёр хүн бий. Тэр хоёрын нэг С.Баяр ихэнхдээ тун далдаас оролцоно. М.Энхболдод ямар хөзөр атгавал хожиж болох, хожихын тулд хэнтэй хавсайдах шаардлагатай вэ зэрэг стратегийн зөвлөгөө голдуу өгнө. Нөгөө нь болох Т.Бадамжунай арын хар бор ажлыг амжуулна. М.Энхболдын гарт ирээгүй хөзрийг мөнгөөр зодож олж ирэх, хор найруулах, булхайцах зэрэг үүргийг далдуур гүйцэтгэнэ. Гэвч тэд өнгөрсөн хугацаанд хожиж ирсэн нэг том нууц бий. Тэр нь эсрэг тоглож байгаа гол дүрийг өөрийн талд оруулчихсан байсан учраас хоёр талын хэн нь ч хожсон ялгаагүй явж ирэв. Эсрэг талд суучихаад тэдний талд орчихсон тэр тоглогчийн нэрийг Ц.Элбэгдорж гэдэг.

Одоо тэд нэг талдаа гарчээ. Хоёр талд тоглож байгаа мэт дүр эсгэн олон нийт, үзэгчдийг хуурч ирсэн заль нь хэрэгжихээ больсон. Уг нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд ялагдах хүртэл тэдний төлөвлөгөө тун амжилттай хэрэгжиж байсан юм. 2006 оноос хойш амжилттай хэрэгжсэн төлөвлөгөө учраас энэ удаа ч бүтнэ гэж найдаж байсан хэрэг. Гэтэл хүмүүс энэ хуйвалдааныг гадарлаж эхлэв. Өмнө нь үзэгчид болон Ц.Элбэгдоржийн талаас ч “Наадуул чинь булхайцаад байна. Хөшигний цаана нэг тал болчихож” гэх мэтээр бишгүй л хэл ам гаргаж байсан. Даанч амжилт олоогүй л дээ. Ангайсан болгоныг хууль, цагдаагийн байгууллагаар шалгаж, сүрдүүлээд нам дарсан. Ингээд л улс төрийн тайзыг манантуулж байгаад, араар нь Монголын баялгийг хулгайлж эхэлсэн дээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг Т.Бадамжунайн компанид худалдаж, Цагаан суваргын ордыг Н.Номтойбаярын компанид эзэмшүүлж, ёстой л хүссэнээрээ наадаж байв. Оюутолгойг ч өмнө нь энэ маягаар эд бад хийсэн юм. Төлөвлөгөөний дагуу гарч ирсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газар Хармагтайн ордыг “нохойн зам”-аар оруулах гэж байсан. Ийм том луйвар Монголын төрийн хойморт өрнөж байхад бид хоёр талд ээлжлэн хожил өгсөөр ирсэн юм. Нэгийг нь ялуулснаараа нөгөөг нь хожигдуулж байна гэж итгэсээр ирсэн. Харамсалтай нь бид том эндүүрсэн байлаа.

Одоо эсрэг талд У.Хүрэлсүх гэж тоглогч гарч ирлээ. Хожлыг жинхэнэ утгаар нь эсрэг талд авчрахын тулд тэр өнөөдөр тоглож байна. Тэгвэл, энэ хоёр тоглогчийн гарт одоогоор ямар ямар хөзөр байна вэ?

М.Энхболд тоглоомын Засгийн газраа алдсаныхаа дараа барьц алдаж эхэлсэн. Гэвч түүний ард агуу стратегич С.Баяр байгаа билээ. Тиймдээ ч хожигдол хүлээсэн тоглоомондоо тун хурдан эргэж ирж байна. Ингэхдээ хоёр гол хөзөр дэлгэв.

Тэдний эхний хөзөр бол Ө.Энхтүвшин. Тийм ч бага мод биш. Хөзрөөр бол бундангийн ноён юм даг уу даа. Гэхдээ хэзээ ч тамга болохгүй. Яагаад ингэж хэлэв гэхээр, нэг удаа түүнийг нам нь хөзрийн тамганы оронд ашиглаж үзсэн юм. МАН-ын дарга болж мандаж явлаа шүү дээ. Даанч ийм тамгатай үедээ МАН ялагдчихсан билээ.

Мөн Ө.Энхтүвшин цагтаа хоёр ч удаа намаа хагалж, урваж шарваж явсан нь түүний намтарт хар тамга дарчихсан тал бий. Түүний нэг тохиолдол нь М.Энхболдын эсрэг хор найруулж, Ерөнхий сайдаас нь унагахад гар бие оролцсон байдаг. Удаах нь мэдээж албан тушаал олдохгүй сул сугсарч явахдаа намдаа жигүүр ургуулж, Н.Энхбаярын нам руу нисэнгээ алдсан ял юм. Тиймээс түүнийг М.Энхболдын бүлэглэл дараагийн Ерөнхий сайдад үнэнээсээ түлхэж байгаа гэдэг нь эргэлзээтэй. Яахав, гарт нь таарсан хамгийн өөдтэй хөзөр нь л Ө.Энхтүвшин байсан хэрэг.

 

Гол найдлагаа тавьж буй хөзөр нь тэгвэл Н.Энхболд юм. Түүнд муу нэр, муухай хоч байхгүй. Харьцангуй нэр цэвэр учраас Ж.Эрдэнэбатын оронд тун тохирох хөзөр гэж М.Энхболд, С.Баяр нар тооцоолж байна. Н.Энхболдын хувьд улс төрийн тавцанд гэм зэм, хор хөнөөл багатай, буурьтай улстөрчдийн нэг. Насаараа УИХ-ын гишүүн хийсэн түүний сэтгэлд Ерөнхий сайдын сэнтий МАН-ын даргын суудалтайгаа хамт багтаж байгаа. Гэвч түүнийг сумлаж буй М.Энхболд нарт арай өөр бодол бий.  Н.Энхболдыг Ерөнхий сайд болгоно, харин намын дарга болгохгүй. Яагаад гэвэл, хэдийгээр Н.Энхболд тэдний бүлэглэлд багтдаг ч М.Энхболдын хүн биш. Тийм ч учраас М.Энхболд 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатыг түүнээс илүүд үзсэн шалтгаан нь энэ юм. Харин С.Баярын хувьд Н.Энхболддоо хамаг найдвараа тавьж, бүх боломжоор зүтгүүлэх гэж үзэх байх. Тэд ажил, амь ялгахааргүй дотно найзууд. С.Баяр 2008 оны наймдугаар сарын сүүлийн өдрүүдэд УИХ-ын даргын суудалд Нямаагийн Энхболдыг зүтгүүлж байсныг уншигчид маань санаж буй биз ээ. Харин М.Энхболд энэ санаархалд нь саад болж, түүний оронд Д.Дэмбэрэлийг дэмжиж байсан.

Одоо М.Энхболдод амидаагаасаа өөр хөзөр сонгох боломж үлдээгүй учраас л аргагүйн эрхэнд Ерөнхий сайд болгож, МАНАН-г үргэлжлүүлэх зам үлдсэн аж. Түүнд байгаа хөзрүүдээс өөр нэр цэвэр, ард түмэнд арай нэг аятайхан харагдчих хөзөр үлдсэнгүй. Тиймээс л сүүлчийн хөзөр болгож, бундангийн тамгаараа нэрлээд байна. Ямар Д.Хаянхярваа гишүүнийг нүдээ аниад зүтгүүлэлтэй биш. М.Энхболд хамаг хөзрөө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг томилох үеэрээ дэлгэчихсэн болохоор тэрбээр одоо хожихын төлөө биш, яаж хожигдохгүй амьд үлдэх вэ гэдэг л тоглолт хийж байна. Гэвч Н.Энхболдыг гүйцэтгэх засгийн тэргүүнээр сонгоход балчирдахгүй ч бяр дутна гэж олон нийт харж байгаа нь хатуу хэдий ч үнэн. Хангалттай туршлага, мэдлэгтэй, улс төрд нас бие гүйцсэн хэдий ч бяр хүч, шийдэмгий байдал, удирдагчийн зан төрх дутна. Ж.Эрдэнэбатаас илүү шийдэмгий, илүү хурдтай бодлого хэрэгжүүлэх нь туйлын эргэлзээтэй. Тийм ч учраас түүнийг М.Энхболд ногтолж, ноолоход амархан тэмээ гэж сонгож авсан хэрэг билээ. 

 

Тэгвэл нөгөө талд У.Хүрэлсүхд ямар хөзөр байна вэ? Түүний гол хөзөр бол Ц.Нямдорж. Ганцхан энэ хөзрөөр М.Энхболдын бундын ноён, тамга хоёрыг дарчихаж дөнгөнө. ХэрвээУ.Хүрэлсүх өөрөө Ерөнхий сайд болж чадвал энэ хөзрөөрөө М.Энхболдыг ч дарна. Түүзийг түүзээр хэрхэн дардгийг харуулж, М.Энхболдын оронд Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болгох хувилбар өрнөх байх. У.Хүрэлсүх тамганаас дутахгүй хэдэн мод атгачихсан суугаа нь хожил хаашаа эргэх вэ гэдгийг ерөнхийдөө хэлээд өгч байна. Ч.Улаан, Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ гээд ер нь л ланжгар голцуу модтой сууж байгаа учраас хожлын зүү энэ удаа У.Хүрэлсүхийн талд зааж магадгүй байна.  Гэвч хожил гэдэг болзоогүй. Хэн хожихыг өнөөдөр болох МАН-ын бага хурал шийднэ.

 

Д.Дамдинжав

Санамсаргүй мэдээ
"АРИ ЙОГА" СТУДИЙН ЗАХИРАЛ Ц.АРИУНЗАЯА АГААРЫН ЙОГ АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭМНЭЛ
23
Үс уналтаас сэргийлэхэд тохиромжтой хүнсний бүтээгдэхүүнүүд
1104
Танилц: Хугацаа нь дуусдаг гэр ахуйн бараанууд
168
ХХААХҮ-ИЙН САЙДААР ТОМИЛОГДСОН Ч.УЛААН 1,4 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ, 242 САЯАР ҮНЭЛЭХ МАЛ АЖ АХУЙТАЙ
408
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг маань умайтай нь хамт авчихсан байсан
1605
1072 хувьцааны ногдол ашиг авах дансаа ОНЛАЙНААР нээлгэж болно
537
Нас нь явсан ч гоо үзэсгэлэнгээ алдаагүй 11 одод
1513
"Яг түүн шиг" шоуны энэ жилийн оролцогчидтой танилц
7543
Удган Х.Батгэрэл: Жинхэнэ чадалтай бөө хүнээс юуч асуулгүйгээр бүх мэдээллийг нь хэлэх чадвартай байдаг
6215
Монголын түүхийг гэрчлэх гэрэл зургууд
6512
Б.ТАМИР: Би урлагт арын хаалга байдаггүйг ойлгосон
1482
Нүүр будалтаараа сая гаруй захиалагч татсан ӨСВӨР НАСНЫ хөвгүүд
2310
Оросын бүх сансрын нисэгчид яг нисэхийнхээ өмнө “Надежда” дууг сонсдог сүсэг байдаг
2019
G-Time сүлжээний хөрөнгө оруулагч Ж.Марат: Бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн бол Монголын 12 мянган иргэд хохирохгүй байсан
6959
Богд хаан Жавзундамбын ач охинтой хийсэн сонирхолтой ярилцлага хэвлэлд анх удаа
8492
ЕВРОП брэнд , ШИНЭ загвар
1433
Хятад залуу Монголын сэтгэлд хоногшсон дууг дуулж байна "ГАЙХАЛТАЙ"
11373
Жүжигчин, загвар өмсөгч Кара Делевинь 25 насны төрсөн өдрөө Мексикт тэмдэглэжээ
1790
АНУ-ЫН 41 ДЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОРЖ БУШ ТААЛАЛ ТӨГСЖЭЭ
154
Үзэгч татах гэсэн ХӨТЛӨГЧДИЙН тэнэг үйлдлүүд
6652
Жүжигчин Бооёо: Би хошин урлагт олон шинэ залуучуудыг хоолонд нь хүргэх гэж зүтгэсэн
3697
Өнөөгийн нийгэм болон ухаалаг утсыг шүүмжилсэн /+18/ зургууд
15788
Намар, Хүрэлсүх хоёр...
4570
10 ЖИЛ УХААНГҮЙ БАЙСАН ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖЭЭ
624
3 саяыг халаасалсан Т.Бархүүг өмнөх дугаарын оролцогч П.Баярцэнгэлтэй харьцуулбал
8143
Яаж би, Элбэгдорж шиг энгийн номхон иргэдээ ингэж хошгоруулдаг болох вэ?
5663
Дэлхийн хамгийн хайр татам хүүхдүүд
2345
Нигерийн Нолливуд 10 өдөрт нэг киноны зураг авалтыг хийдэг
918
Хятадаас үүдсэн Улаан малгайтны бослого 150 мянган Монгол хүний амийг авч одож байжээ
8204
Дуучин Х.Мөнгөнцэцэг сайн найзынхаа нөхрийн хүүхдийг тээж байгаа гэв үү
9627
"ЭХНЭРИЙН УРХИ" киног тойрсон хөгжилтэй ПОСТУУД
12791
ОНИГОО: Нэгэн залуу автобусанд ороод гэнэт унгамаар санагдав гэтэл....
4624
АМРАХ АГШИН: IPhone утастай хүмүүсийн хамгийн тэнэг үйлдэл...
4401
Б.Амарсанаа: Нам доторх зөрчил төрийн болон Засгийн газрын зөрчилд хүргэх аюултай байна
1620
2019 ОНЫ САНХҮҮГИЙН ЗУРХАЙ
242
"Яг түүн шиг 2"-ийн оролцогч Т.Бархүү анхны эхнэрийнхээ тухай ийнхүү ярьжээ
13097
Орон гэргүй хүмүүст байшин барьж өгдөг 9 настай охин
1867
Н.НОМТОЙБАЯР: МӨНГӨӨ ТӨЛӨӨД ЦАГААН СУВАРГЫН ОРДОО АВ Л ДАА
1616
Хийлч Дээгий: ЭМЭГТЭЙ ХҮН ДУРЛАЖ, ХАЯГДАЖ, УУЧЛААРАЙ БАС ЯВАЛДАХ Ч ХЭРЭГТЭЙ
31138
Жүжигчин Ч.Ундрал: Би одоо Анужинг ӨРӨВДӨЖ байна
14796
Энхрий бяцхан үрсээ "ХОС АЗ"-ын гутлаар гоёорой
2041
1990-ээд оны Орос бүсгүйчүүдийн эротик зургууд
4659
ХААН БАНК БҮХ ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ ДАНСНААС 200 ТӨГРӨГ АВЧЭЭ
34109
Дуучин Т.Дэлгэрмөрөн жүжигчин Т.Бархүүд хандан хэлсэн үг шоконд оруулав
64479
Арван жилийн хүүхдүүд нэг нэгэнтэйгээ ҮНСЭЛЦЭЖ тоглож буй бичлэг шуугиан тарьж байна
4452
Домогт дизайнер Карл Лагерфельд муурандаа хөрөнгөө өвлүүлжээ
165
Х.Чойбалсангийн амрагийн явдлаас: Тэрээр Бортолгойд “Газ” маркийн машин авч өгч байжээ
15398
Япон улсын иргэд "СЕКС" дур хүсэлгүй гэдэг нь нотлогдлоо
4272
ХӨГЖИЛТЭЙ ЯРИЛЦЛАГУУД
108
Б.Цэрэндолгор: Ю.Балжидмаа бид хоёрыг монголчууд их харьцуулж ярьдаг. ГЭХДЭЭ БИ ИЛҮҮ...
22973

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27