“Бүх монголчууд Баяжихтун”

2017-09-20 15:32:05

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баяттулга тэргүүтэй нийт монголчууддаа хаяглаж, хэлэх үг байна.

“Бүх монголчууд Баяжихтун” гэсэн уриалгыг бүгдэнд нь хандаж хэлэхийг хүслээ.        

Монгол хүн бүр хөрөнгөтэй мөнгөтэй болохын төлөө хүчээ сориод ирвэл сайн л хэрэг биш гэж үү. 21 дүгээр зууны хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болох Хятадын дардан замыг шинэлэг сэтгэлгээний элч хэмээгддэг Дэн Сяопин тавьсан гэдэг. Тариачдын хаан Мао Зедун нь өөд болсны дараа тус улсад авлига, хээл хахууль газар авч тартагтаа тулж байх тэр үед Дэн Сяопин гарч ирснээр энэ бүхнийг эцэс болгосон байдаг.Тэрээр ард түмэндээ хандан хэлсэн нэгэн алдартай үг байдаг нь “Бүх нийтээрээ баяжихтун” гэсэн уриалга юм.

Тэр цагаас хойш бүх хятад нийтээрээ аж ахуй эрхэлж, газар тариалан, гар урлалыг хөгжүүлж, айл өрх бүр хөдөлмөр эрхэлж эхэлсэн байдаг. Дэн Сяопины шинэлэг сэтгэлгээг ард олныхоо дунд буй болгож чадсаны үндэс нь өнөөдрийн бар улсыг бүтээн босгосон түүхтэй юм. Манай улсын түүхэнд ч гэсэн 1920-оод онд Солийн Данзан, 1930-аад онд Пэлжидийн Гэндэн “Баяжихтун” уриалгыг гаргаж л байсан. Харамсалтай нь тухайн цаг үеийн үзэл суртлыг давж чадаагүй. Тэглээ гээд түүх ярьж, төвөг бүхнийг тоочоод яахав. Өнөөдрөөрөө сэтгэж, өнөөгийнхөө нийгэмд “Баяжихтун” уриалгыг гаргахад оройтоод байх юм алга.

Тиймээс Х.Баттулга Ерөнхийлөгч энэ цагийн Дэн Сяопин болж яагаад болохгүй гэж.       Бүх нийтээрээ баяжихыг уриалаад урдаа байгаа боломж бүхнийг хар гээд л иргэдийнхээ сэтгэлгээнд идея /санаа/ өгөх тал дээр илтгэл лекцийг өргөнөөр зохион байгуулбал бүр ч сайнсан.

Үүний үр дүнгээр нийтээрээ баяжих ухаанд суралцаад ирвэл цөөхөн монголчууд бид юу гэж, одоогийнх шигээ хэдхэн баячуудаа адлан муулах билээ. Бүтээдэг, үйлдвэрлэдэг, үр ашгийг нь хүртдэг зах зээлийн жамыг одоо бүгдээрээ ойлгох цаг нь болсон. Алийн болгон дөнгөж бүрэлдэн бий болж буй үндэсний хэдэн хөрөнгөтнөө үзэн ядаж, АТГ-т шалгуулах юм. Бид ямар хөрөнгөтний нийгмийг үзэн яддаг коммунистууд биш дээ. Өнөөдөр хөдөлмөрлөснийхөө хэрээр сайхан амьдрах боломжтой капиталист нийгэмд амьдарч байна та бид. Хэн илүү өөрийгөө дайчилсан, хэн илүү ухаан зарсантай л “найзалдаг” зах зээлийн эдийн засагтай хөл нийлүүлэн алхаж байна. Бодит байдлаа тунгаагаад бодоод нэг үзье.

Үнэндээ бид өдгөө үнэтэй машин унасан, өнгөтэй хувцсаар гоёсон нэгнийг хараад “Муу баячууд” гээд их л үзэн ядах. Уг нь тэр баячууд бидэнд ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Харин ч ажлын байр бий болгож, цөөнгүй хүмүүсийг цалинжуулж, баялаг бүтээж байгаа хүмүүс.

“Чадаж байгаа юманд арга алга” гэдэг дээ. Таны хийж, бүтээж, эдэлж хэрэглээгүй бүхнийг тэр хүн өөртөө бий болгосных нь төлөө өширхөнө гэдэг өрөвдөлтэй хэрэг биш гэж үү. Азаар бид чинь ангит нийгэмд төрчихөөгүй. Туг ч барих, тугал ч хариулах эрх нь та бидний гарт байна. Ийм байтал илүү хөдөлмөрлөж, ихийг бүтээж, компани байгуулж, корпораци үүсгэж, групп болтол бизнесээ өргөжүүлж байгаа бүтээгчдийг хараад үхтлээ атаархдаг нь юу билээ. Мөнгөгүй, ядуу амьдарч байгаа бол таны өөрийн чинь залхуу арчаагүй байдлын л илрэл гэдгийг эхлээд ойлгоё.

Түүнээс бус тэрнээс болсон, үүнээс болсон гэж хэн нэгнээс буруу хайх хэрэггүй. Тэр тусмаа бүтээгчдээс бүр ч хайх хэрэггүй. Бүтээгчдийг та “муу баячууд”гэж үзэн ядахынхаа оронд “түүн шиг больё” гэж бодоод үзээч. Амжилтанд хүрэх арга ухаанаас нь суралц. Аяндаа “Амьдрахын тулд ингэж их хөдөлмөрлөж, ингэж их хичээдэг юм байна” гэсэн ойлголт ой тойнд тань буух биз. Яаж чиг сайн муу хэлүүлж, чичлүүлж байсан бид үндэсний хөрөнгөтнүүдтэй болж байж хөгжинө. Үндэсний хөрөнгөтнүүд бусдыгаа чирдэг. Яагаад гэвэл тэд ажил олгогч, үйлдвэрлэгч, хэрэглэгч байдаг юм. Зүйрлэвээс яг л локеметив/вагоныг чирдэг зүтгүүр/ юм, бүтээгчид чинь. Хэдэн арван чиргүүлийг локеметив чирээд явдаг шиг л бүтээгчид ард түмнийг чирж байна. Өнөөдөр "ГАЦУУРТ", “М-Си-Эс”, “Макс”, “ТЭСО”, “ГУРВАН МАРАЛ”, “ГОВЬ", "ГОЁО", "ЭРХЭТ МОНГО", "KITCHEN ALL", "ГОВЬ-ХАНГАЙ МЕБЕЛЬ", "BEST".... гээд үндэсний хэмжээний группууд хэдэн мянган ажлын байрыг ард түмэндээ олгож, тэднийг тэжээж байна шүү дээ. Цаашлаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, чадлынхаа хэрээр компани байгуулаад цөөн тооны ч хамаагүй ажилчид ажиллуулаад явж байгаа тэр бүх аж ахуй нэгжүүд л ард түмний амжиргааг залгуулж байна.

Магадгүй та төр биднийг тэжээж байгаа гэж андуурч мэднэ.Харамсалтай манай төрийн бодлого бэлэнчлэх сэтгэлгээг л бидэнд өгч байна. Өнөөдөр монголын төр ядуу нэгнийг өрөвдөн халаглаж, нүүрс түлээг нь хүртэл үнийг нь хямд өгөх гэж гүйх. Харин хийж бүтээж хөрөнгөжих гэж зүтгэж яваа нэгнийг татвараар далайлгаж даналзах. Төрийн ийм хандлага нь иргэдийн дунд ядуу хүмүүсийг л төр харж үзэх ёстой, баян хүмүүсийг харин хавчин шахах ёстой гэсэн үзлийг үүсгээд байх шиг. Уг нь шударга ёсоор бол нийгэмдээ хэрэг болж байгаа хүнийг дэмжиж, хэрэг гийгүүлэхгүйг нь хатуу донгодмоор. Үнэндээ долоон буудлын арван архичинг төр хайр ивээлдээ аваад халамжийн мөнгө өглөө гээд нийгэмд ямар хэрэг байна аа. Та бидний төлсөн татварын мөнгөөр нь тэр архичид тансаглана л биз. Өөр тэд юу хийх юм, юу ч хийж чадахгүй. Хатуухан хэлэхэд, бэлэнчлэх сэтгэлгээнд автсан, арчаагүй тийм мянган архичны оронд нэг Л.Чинбат байсан нь хавьгүй дээр. Ядаж л тэр компанийнхаа хэдэн ажилчдыг ар гэрийнхэнтэй нь тэжээгээд тэр хэрээрээ нийгэмд үр өгөөжөө хүртээж чадна.

 Уг нь хөрөнгөтнөө хөхиүлэн дэмжээд, ядуусыг байж суух газаргүй болтол нь хавчаад өгвөл хүн болгон л хөрөнгөжихийг хүснэ. Хэн ч нийгэмдээ нүд үзүүрлэгдэхийг хүсэхгүй нь үнэн. Иймээс энэ цаг үеэс ядуусыг үзэн ядаж, баячуудыг бахдан сайшаадаг хандлагыг нийгэмд буй болгоё, бүх монголчуудаа. Бүгдээрээ багтаж ядталаа баяжихын төлөө хөдөлмөрлье дөө. "Хөдөлмөрлөж урсгасан хөлс бүхэн хүний төлөө дусалж байдаг" гэсэн мэргэн үг байдгыг төгсгөлд нь тэмдэглье.

С.Баяр

Санамсаргүй мэдээ
Эрэгтэй ”ээж” гурван хүүхэд төрүүлжээ
1317
"Яг түүн шиг" шоунаас хасагдсан Б.Ариунцэцэгийн нөхөр хамаг ХАРААЛАА урсгав
40257
Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ: “АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ШОУ НАМАЙГ АНУЖИНГААР СОЛЬСОН НЬ ЖААХАН ХАРАМСАЛТАЙ
6595
Алдартай киноны хэн ч анзаараагүй жижиг дүрд тоглосон ХОЛЛИВУДЫН ОДОД
3457
МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБОО АЗИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
196
Ц.Нямдорж: С.Зоригийн амь насны хэрэгт оролцсон жинхэнэ эзэд 25 жил энэ хэргийг дарах гэж байна
10538
“АСУУДАЛ ШИЙДЭЛ” зорилтот нэвтрүүлэг-“БООМТ ХОТЫН ХӨГЖИЛ” /бүрэн эхээрээ/
1388
Хятадын нууцлаг шөнийн клуб хөшигний цаана юу болдог гээч...
5664
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №5
9460
Монгол Улсын иргэд ВИЗГҮЙ зорчих 20 улс орон
4915
С.Баярын гадаад, дотоод дахь бүх хөрөнгүүдийн жагсаалт ил болж шуугиан тарилаа
122932
ЕВРОП брэнд , ШИНЭ загвар
1374
Ким Кардашиан болон түүний гэр бүл Доналд Трамптай хамт
2369
MNTM шоуны хоёрдугаар байрын шагналт Ю.Балжидмаагийн хагас нүцгэн ХАЛУУХАН зургаас
14498
Эртний Хятадын эзэн хааны нүд дөрвөн эвэрлэг бүрхэвчтэй байжээ
1796
Идэр дээд сургууль “Цусаа бэлэглэе” аянд нэгдлээ
533
Цусаар уйлдаг охин одоо ийм болжээ
3812
Хятадын анхны хаан Монгол хүн байсан гэнэ
6357
Нүүрэндээ мэс засал хийлгэсэн загвар өмсөгч Э.Сэлэнгийн хагас нүцгэн халуухан зургаас
3012
60 дөхсөн Гомо Нараагийн нүцгэн төрх "шоконд" оруулав
5374
Халуухан бүсгүйн нууц явдал
3862
Г.АЮУРЗАНА: Эмэгтэйчүүд зөвхөн аахар шаахар л зохиол бичиж чадна. "Салхинд туугдагсад", "Харри Поттер" гэх мэт.
3828
БНХАУ-ын анхны сансрын нисгэгч САНСАРТ ер бусын зүйлтэй таарсан түүх
2084
Оддыг яг түүн шиг элэглэсэн нь
2715
ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛ АВСАН КОМПАНИУДЫН ЗАХИРЛУУДЫГ БАРИВЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
224
АЛДСАН УТСАА ОЛЪЁ
71
БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол NDC чуулганыг нээж үг хэллээ
2086
Н.Энхбаяр: Ц.ЭЛБЭГДОРЖ ЭНЭ СЭНТИЙД МӨНХ СУУХ ЮМ ШИГ ИХ Л ЭНДҮҮРЧ ЯВСАН ДАА
73540
Гитлерийн эзгүйд Ева нууцаар зугаацдаг байжээ
6852
Хамгийн үнэнч амьтан болох нохдын хөгжилтэй царайнууд
1471
А.Хишигдалай: Муулуулсан ч, сайлуулсан ч СЕНСАЦТАЙ амьдарна шүү
3217
20 настай Белла Хадид "Оскар" авахыг хүсдэг
831
“MNTM” шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Жагзмаа нүцгэлжээ
4103
Монголын анхны цэргийн нисгэгч Д.Жамбааг хилсээр гүтгэн цаазалж байжээ
1566
Дэлхийн түүхийг өөрчилсөн Н.Хрущев, Р.Никсон нарын хэрүүл
3778
Аврага могойтой 10 жил найзалсан хүү
6742
Дуучин Отгонжаргалтай учир ургуулж эхнэрээсээ салсан МУГЖ Г.Ариунбаатар жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарч байна
6253
Владимир Путины нууц хүүхэд
6664
Харвард хүнд суртлаасаа болж өрсөлдөгч сургуулиа бий болгосон гайхалтай түүх
2344
ЗАСГИЙН ГАЗРЫН “ДЭЭСЭН ДӨРӨӨ”
961
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №8
4307
С.Баярцогт: Намаараа ээлжилж засаглах нь улс орны хөгжил биш
2168
"ХАР ДАНС"-нд бүртгэгдсэн улсуудтай Швейцарийн банкууд хүртэл харьцах хориотой
2257
Алдарт жүжигчин Стивен Сигал түүний гэргий Б.Эрдэнэтуяа нарын жинхэнэ хайрын гайхалтай түүх
9212
"Яг түүн шиг"-ийн аман хүзүү С.Алимаагийн үзүүлбэрийг бусад орныхтой харьцуулбал
4760
Алдарт "Playboy" сэтгүүлийн үндэслэгч 91 насандаа таалал төгслөө
1973
Д.ОЮУНХОРОЛ, Ж.ЭРДЭНЭБАТ НАР КУВЕЙТЭЭС ОРЖ ИРСЭН 1,2 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ЗАВШЖЭЭ
11833
Монголчуудын засах ёстой 10 БҮДҮҮЛЭГ араншин
2722
Усан доторх нүцгэн биений гайхамшиг
3700
Шоронгийн ялтанаас боксийн дэлхийн аврага болсон түүх
2147

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20