Ц.НЯМДОРЖИЙН ТУУЛАЙ ГҮЙЦЭХ ЦАГ

2017-09-15 11:56:25

Өдгөө эрх барьж буй МАН-ын лидерүүдийн жагсаалтад эрс өөрчлөлт оржээ. Уг нь үеийн үед намынхаа жолоог атгаж буй дарга нь хамгийн өндөр рейтингтэй байж ирсэн уламжлал энэ удаа алдагдсан байна. Н.Энхбаяр тус намын дарга байх үед тэр зөвхөн намын лидерийн хэмжээнд биш, үндэсний удирдагчийн хэмжээнд зангараг, нэр нөлөөтэй байсан. С.Баярын үед түүний рейтинг мөн л өндөр байж, өөрөө ч жинхэнэ лидер хүний байдлаар биеэ авч явдаг, бодлогоо хэрэгжүүлж чаддаг байлаа.

Харин өнөөдөр М.Энхболд хамгийн үнэмлэхүй эрх мэдэл дээр сандайлсан хэрнээ лидерийн орон зайгаа хэдийнэ Ц.Нямдоржид алдчихаад байна. Монголын улс төрд 27 жилийн амьдралаа зориулсан Ц.Нямдорж одоо л албан ёсоор лидер гэж хүлээн зөвшөөрөгдөх түвшинд гарч ирсэн гэсэн үг. Үүнээс өмнө тэр үргэлж хоёрдугаар эгнээнд явж ирсэн. Намын дарга болох шаанс түүнд хоёр ч удаа таарч байсан ч тэр өөрөө хойш суусан юм. Нэгдүгээрт, хэнэггүй лазангаас болж боломжоо алдсан. Хоёрдугаарт, хэзээний хэдэр адайр, хэл амтай, хэрүүлч гэгддэг түүнд яах аргагүй нэг сул тал байсан. Тэр нь юу гэвэл, намынхаа дотоодод өөрийн гэсэн фракцгүй. Нам болон төрийн удирдах түвшинд ийм удаан ажилласан хүн өдий хүртэл фракц ч үгүй юу хийж ирсэн нь нэг талаар сонин. Ц.Нямдорж олон хүнийг улс төрийн өндөрлөгт дэмжиж гаргаж ирсэн. Бас тэднийхээ заримыг доош нь татаж, дээш өгсөх замд нь дэгээ тавьдаг ч гэмтэй.  Өдий хүртэл фракцгүй, намынхаа аль нэг улстөрчтэй салж хагацахгүй болтлоо наалдаж, дотносоогүй яваагийн учир ч энэ байх. Ц.Нямдоржоос ер нь хэр баргийн улстөрч зэнзийрхэж, ширвээтнэ шүү. Ц.Нямдоржид тэмцэгчийн дүр тун зохидог. Шазруун, хэгжүүн, зэвүүн, хэлэмгий энэ улстөрч өнөөдөр ч тэмцэл хийсээр байгаа. Ялах эсэхийг нь, эсвэл яг хэнтэй тэмцээд байгааг нь саяхныг хүртэл хэлэхэд бэрх байв. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах чуулган дээр хэлсэн үгээрээ хэнтэй тэмцэж буйгаа ил тод зарлачихлаа.

Энэ хүн өнөөдөр дараагийн Засгийн газрын тэргүүнд өрсөлдөх гурван хүний нэг хэмээн яригдаж байна. Түүнийг хэд хэдэн үндэслэлээр улс төрд өрнөж буй хувьсгалын шинжтэй үйл явцыг тэргүүлэгчдийн дунд зайлшгүй байх ёстой хүн гэж үздэг юм билээ. Гагцхүү Ерөнхий сайд хийх үү, УИХ-ын дарга хийх үү гэдэг сонголт түүний өмнө бий. Эзгүй байгаа Ерөнхий сайдын суудал хийгээд эзэнтэй байгаа УИХ-ын даргын сэнтий Ц.Нямдоржид ихдэх, эсвэл багадах эсэх тухай ярих нь илүүц биз.

Учир нь тэр хангалттай бэлтгэгдэж, хат суусан улстөрч. Гэхдээ түүнд Ерөнхий сайдаас илүү УИХ-ын даргын албан тушаал яг зохино. Ерөнхий сайд бол багийн тоглолт их шаарддаг алба. Ц.Нямдорж шиг мэргэшсэн парламентчид хууль тогтоох байгууллагыг удирдах нь үр өгөөжтэй санагдаж байна. Гагцхүү яагаад УИХ-ын даргын ажлыг М.Энхболдоос илүү хийж чадна гэж үзэж байгаагаа тайлбарлахын тулд М.Энхболд яагаад огцрох ёстой вэ гэдэгт эхлээд хариулах ёстой болно.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцруулах асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх үед хууль зөрчин байж завсарлага авсан нь М.Энхболдын огцрох үндэслэл биш, харин шалтаг төдий юм. Түүний огцрох хамгийн том үндэслэл нь 60 тэрбумын хэрэг буюу төрийн албыг мөнгө болгож хувиргасан тогтолцоог бий болгосон явдал юм. Энэхүү тогтолцоогоо аварч, хадгалж үлдэхийн тулд М.Энхболд ба түүний бүлэглэл эцсээ хүртэл бууж өгөхгүй тэмцэж байна. Живж буй хөлгийн ахмад М.Энхболдод одоо найдвар тавьж байгаа цөөхөн боломж үлдсэн. Эхнийх нь өөрийн багийн гишүүдийн нэгийг Ерөнхий сайд болгохоор зүтгүүлэх. Харамсалтай нь, өнөөдөр хамгийн бүтэх магадлал багатай хувилбар болчихоод буй. Уг нь засаг огцроогүй байсан бол хууль, хүчний байгууллага, эрх мэдлээ ашиглаж байгаад ч болтугай Ж.Эрдэнэбатыг МАН-ын дарга болгох төлөвлөгөөтэй байсан. Тэр нь бүтэлгүйтмэгц одоо С.Бямбацогт, Н.Энхболд хоёрыг сойж байгаа бололтой. Хэрвээ санаа нь бүтвэл хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан М.Энхболд хариуцлага хүлээж буй сэтэр зүүж, намын даргын суудлаа хүлээлгэж өгөх боловч нэдэр дээрээ өөрийн эрх мэдлээ үргэлжлүүлэх бололцоотой болно. М.Энхболд УИХ-ын даргын сэнтийгээсээ мултрахгүй байх нөхцөл бүрдэнэ.

Удаах боломж нь, Ц.Нямдорж юм уу, У.Хүрэлсүхийн аль нэгэнтэй тохиролцож, буулт хийх. Гэвч энэ хувилбар бас л явцгүй болж, мухардчихаад байгаа. Юу гэхээр, цаад хоёр нь нэг баг болчихсон учраас хэн нэгэнтэй нь хор гүйлгэх бололцоо байхгүй. Нэг бол хоёулантай нь тохиролцоно, эс бөгөөс хэнтэй нь ч тохиролцож чадахгүй.

Энэ тохиолдолд МАНАН бүлэглэлийн сүүлчийн тулгуур багана нуран унахад хүрнэ. Тэр нь мэдээж М.Энхболд шүү дээ. Засгийн газрын эрх мэдлээ алдсан бүлэглэл УИХ-ын даргын суудлыг нэмж алдвал эргэж сэхэл авахад туйлын хүнд болж ирнэ. Хэрвээ Ерөнхий сайдаар энэ хоёр эрхмийн хэн нэгэн нь болох аваас М.Энхболд УИХ-ын даргын суудлаас ховхрох нь бараг л тодорхой болох юм. Ерөнхий сайд болсон эрхэмд намын даргын суудлаа хүртэл алдах учраас тэр.

Тиймээс Ц.Нямдоржид тун удахгүй сулрах УИХ-ын даргын суудлыг хараалах боломж нээгдчихээд байгаа гэсэн үг. 2007 онд УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа хууль зассан хэргээр албан тушаалаас өөрийн саналаар огцорч байсан түүхтэй. Гэхдээ огцрохдоо “Намайг ийм байдалд оруулж дөнгөсөн ерөнхийлөгч, цэц, АН-ын УИХ дахь гишүүд, мөн намайг огцруулах санал өгч байсан МАХН-ын зарим гишүүдэд “баярлалаа”. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Туулай гүйцэгдэж л таараа” гэж хэлээд буусан. Одоо түүний туулай гүйцэх цаг иржээ. 

 

Д.Дамдинжав

Санамсаргүй мэдээ
Салалтын дараахи хүний амьдрал: Брэд Питт архи тамхинаас болж жин хаяж сэтгэлийн гүн хямралд оржээ
6736
Дурламтгай бүсгүй Э.Ганболорын найз залуутай танилц
10513
Билл Гейтс хүний ялгадасыг ”Цэвэр ус” болгон ууж байна
643
2019 ОНЫ САНХҮҮГИЙН ЗУРХАЙ
219
2017 оны шилдэг хуримын зургууд дэлхийн өнцөг булан бүрт
1604
Монгол залууг машин шүргэсний төлөө Хятадууд нийлэн зоджээ /бичлэг/
4148
ЭЗЭНТЭЙ ОНИГОО: Да.Ганболд, Н.Номтойбаяр, С.Одонтуяа нарын ээлжит онигоонууд
5030
ӨМНӨГОВИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАНЫ ИЛТГЭГЧ НАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
660
Хоосон ходоодон дээр идэж болохгүй 10 төрлийн хүнс
1658
Оддын хачирхалтай нууц ...
2503
Умард Солонгосын бодит үнэн буюу могой идэж өл залгасан дүрвэгч хүү
2113
ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ЭСЭХ НЬ ӨНӨӨДӨР ШИЙДЭГДЭНЭ
450
Эрчүүдийг дампууруулсан алдартай бүсгүйчүүд
2060
С.Баярцогт: Намаараа ээлжилж засаглах нь улс орны хөгжил биш
2203
Б.Арго: Эх орноо гадаадыханд хүлээлгэж өгчихөөд, Еврейчүүд шиг харсан зүгтээ явж амьдар
2978
САЙН ҮЙЛС: Цэцэрлэгийн багачуудад нэг жилийн хүнсний ногоог хандивлажээ
272
Гитлерийн хүрээлэлд хүртэл багтаж чадсан гарамгай ТАГНУУЛЧ ЭМЭГТЭЙН ТҮҮХ
15713
Бодит бус юм шиг санагддаг бодит хүмүүс
2383
Г.УГАЛЗЦЭЦЭГ ДЭЛХИЙН 4 УДААГИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО
670
Нүүрээ хүчлээр түлүүлсэн бүсгүй 86 удаа мэс засал хийлгэжээ
2116
Жүжигчин О.Тэмүүжин: Орчлонд орь дуу хадаан Охин үр минь мэндэллээ...
1767
Бидний сэтгэлд хоногшсон кино жүжигчид хэрхэн өөрчлөгдөв
2149
Хүний сэтгэл зүйд цалин хэрхэн нөлөөлдөг вэ?
352
Леонардо ДиКаприогийн өврийг дулаацуулсан бүсгүйчүүд
232
Герман эртэй хуримласан "Umbrella" Зулаагийн тансаг хурим
10103
Удган Х.Батгэрэл: Жинхэнэ чадалтай бөө хүнээс юуч асуулгүйгээр бүх мэдээллийг нь хэлэх чадвартай байдаг
6195
Хөлбөмбөгт дурлагсдын заавал мэдэх ёстой ГАЙХАЛТАЙ ТҮҮХ "Домогт Гарринча"
6584
М.ЭНХБОЛДЫН ОХИН ХУЛАНГ АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ
859
С.Пүрэвмаа: Би тэр үед энэ кинонд яах гэж тоглов оо гэж харамсаж байсан
32798
Алдарт "Beatles" хамтлагийн хамгийн алдартай зургийн ард
2076
Дэлхийг цочроосон хамгийн аймшигт 10 Цунами
1517
БААСАН ГАРАГ БҮР АРХИ ЗАРАХГҮЙ...
197
М.ЭНХБОЛД: ТЭР АРХИНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ЧИНЬ Ц.НЯМДОРЖИЙН АВГАЙ ОЛГОДОГ БАЙСАН БАЙХГҮЙ ЮУ
580
Түүхийг өөрчилсөн эгэл эмэгтэйчүүд
911
Жүжигчин Ч.Ундрал: Би одоо Анужинг ӨРӨВДӨЖ байна
14774
49 ГРАДУС ХҮРЧ ХҮЙТРЭНЭ
389
Стив Жобсын дэлхийг өөрчилсөн 10 шилдэг бүтээл
546
Гэрэл зурагчин Майкл Шмидийн РОМАНТИК, ЭРОТИК зургийн цомог
2653
Ц.Элбэгдоржийн олны дургүйцлийг хүргэсэн хамгийн ТЭНЭГ ишлэлүүд
20554
ОУХМ боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, сэхээнд оржээ
1938
Хоёр эхнэрийг хуулиараа зөвшөөрсөн улсууд 
5656
Дэлхийг доргиосон Монголын алтан дэвжээний охид
1885
Хэдэн мянган Еврейчүүдийн амийг аварсан ХЯТАДЫН ДИПЛОМАТЧ ЭР
11849
Италийн секс ерөнхий сайд Берлускони Каддафид хүүхэн ”зуучилдаг” байжээ
3922
"Отгонтэнгэр" хайрхан уулын тухай баримтууд
4677
Л.МӨНХБАЯСГАЛАН: ХҮЗҮҮГҮЙ ХҮНИЙ ХААНЧЛАЛААР ОЛОН ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ...
1332
ОЮУТОЛГОЙ КОМПАНИ 200 ГАРУЙ ХҮНИЙ ЦАЛИНГИЙН НЭМЭГДЛИЙГ ХАСЖЭЭ
106
И.Одончимэгийн нөхөртөө хандан хэлсэн үг олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ
18812
Эрдэмтэд дэлхий дээрх хамгийн дур булаам залууг торууллаа
2196
П.Анужин: Б.Лхагвасүрэн ах надад "Бүсгүй хүнд ухаан зохихгүй ээ, Ану минь" гэж хэлж байсан
13483

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21