Засгаа унагаж буй долоон концесс

2017-08-28 13:38:13

Энэ Засгийн газрын нөхөд “мэргэжлийн”  гэж өөрсдийгөө зөв тодорхойлсон нь, дуулиан шуугиан тариад байгаа долоон “Концессийн гэрээ”-ээс харагдана. Тэд үнэхээр “мэргэжлийн” луйврын Засгийн газрыг байгуулж чаджээ. Тэдний балгаар ард түмэн ирэх онуудад эдийн Засгийн хувьд хүнд ачаа үүрэхээр болоод байна. Засгийн газар шинээр байгуулагдахад МАН-ын УИХ дахь бүлгээс өмнөх Засгийн газруудын Концесстой холбоотой асуудлыг давтахгүй байхыг анхааруулж, төсөвт ачаалал нэмэхгүй байх чиглэлийг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл дараа төлөх нөхцөлтэйгээр Засгийн газар худалдан авалт хийхгүй байхыг зөвлөж л дээ.  Харамсалтай нь бүлгийн нөхөд нь хэнийгээ дээш өргөж суулгаснаа мэдсэнгүй.

   Уг нь тэд Ман-ын бүлгээс өгсөн чиглэлийн дагуу 2016 оны наймдугаар сарын 17-ны өдөр Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоол гээчээ гаргасан байна.  Тогтоолд концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхыг заажээ. Энэ төрлийн концесс төсөвт асар их дарамт, ачаалал болдог байна.  Харамсалтай нь хэдхэн сарын дараа буюу тухайн оны 12 дугаар сарын 7-ны өдөр төсөл хэрэгжүүлэх тухай 180 дугаар тогтоол гаргаж, өмнөх 37 дугаар тогтоолоо уландаа гишгэжээ. Засгийн газрын 2016-2020 он хүртлэх мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нэрийн дор гаргасан 180 дугаар тогтоолоор Эрчим хүч, Зам тээврийн  салбарт  хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталж. Түүнд эрчим хүчний зургаа, зам тээврийн дөрөв нийт арван төсөл багтаасан байна.

   Эдгээр төслүүдээ “түлхүүр гардуулах гэрээгээр”, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат, Эрчим Хүчний сайд П.Ганхүү нарт даалгасан байдаг. Алдарт долоон концессын эхлэл ердөө энэ. Зарим төсөл өмнөх Засгийн газруудын үед “Төрийн өмчийн концессын жагсаалт”-д багтсан гэдэг шалтгаанаар хасагдсаар  өнөөдөр “Долоон концесс” хэмээн нэршиж үлджээ.  Барих-Шилжүүлэх төрлийн Долоон концессын гэрээнээс “мэргэжлийн” Засгийн газрын тогтоолоор байгуулсан дөрвөн гэрээний мөнгөн дүн 345.0 тэрбум, өмнөх Засгийн газрынх 463.8 тэрбум, нийт 807,8 тэрбум төгрөгийн “бялууг”, “мэргэжлийн”-хэн босгож амжижээ.

   Долоон концессын гэрээний дөрөв нь авто зам, хоёр нь эрчим хүч, нөгөө нь эрүүл мэндийн салбарын нэр дээр байна. Тэдний хоёрыг уралдаант шалгаруулалтын аргаар, бусдыг нь оролцогч шалгараагүй тул гэсэн “булаан эзлэлт”-ийн замаар байгуулжээ.  Концессын тухай хуулийн 17,1,3 дахь заалт буюу “Шууд гэрээ байгуулах” гэдэг заалтыг үндэс болгон гэрээ байгуулж. Харин гэрээ байгуулсан валютын төрөл нь анхаарал ихээхэн татаж байгаа юм. Таван гэрээг ам.доллартай тэнцэх төгрөгөөр, хоёрыг нь төгрөгөөр тус тус байгуулжээ. Энэ нь “Төлбөр тооцоог Монгол мөнгөөр хийх” тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгааг ч тэд тоосонгүй.  Дээрх долоон концессын гэрээний дөрөв нь “мэргэжлийн” Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан бол гурав нь өмнөх Засгийн газрын үеийнх гэдгийг тодотгох нь зөв байх. Харин одоо “мэргэжлийн” нөхдийн концессийн гэрээг нэг нэгээр нь тайлбарлахыг оролдоё.

  Эдний эхэнд МАК гэдэг нэр дуудагдах нь. Ноён Н.Номтойбаярын нэр нүүр 78 тэрбум 752 сая төгрөгийг  өөрийн эцгийн үүсгэн байгуулсан компанируу оруулахаар болж. “Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл” дээрх мөнгийг  “сорно” гэсэн үг. Уг нь Концессийн гэрээ нь Төрийн өмчид хамааралтай зүйл л дээ. Гэтэл Цагаансуваргын орд өмнөх Засгийн газрын үед “Стратегийн...” гэдэг жагсаалтаас туугдчихсан санагдана. Өөрөөр хэлбэл эднийх Төрөөр хувийнхаа бизнесийг үлэмж хэмжээгээр дэмжүүлэхийг санаархан гүйцэлдүүлж эхэлжээ.

 Харин жагсаалтын хоёрдугаарт С.Бямбацогт сайдын Алтай трест ХХК 77 тэрбум төгрөгний концесс авсанаар бичигдэж байгаа юм.  “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төсөлд эднийх гурваар гарч ирж байж. Түүний урд SANBIAN SCI-TECH, Монхорус ХХК-иуд шалгарч. Гэвч тэднээс Засгийн газар баталгаа байршуулахыг шаардаж, боломжгүй гэж үзсэн учир сайдын компани эрхээ авсан байгаа юм. Төрийнхөн ийм л том толгойтой. Гурваас шууд нэгээр гарч ирэх боломжийг Сайд хүн л бүрдүүлдэгийн тод жишээ энэ.

Гуравт нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өөрөө туугаад ороод ирж байх жишээтэй.  Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбосон 130 км хатуу хучилттай автозамын төсөл”  нийт 162,8 тэрбум төгрөг тийшээ урсана.

Тэдний араас нэр нь тодроогүй эзэдтэй дөрвөн төсөл шил шилээ даран үлдэж байгаа юм. Тухайлбал, “Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ор бүхий Төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтцийн барилга барих төсөл” /25 тэрбум 700 сая/, “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас, Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл” / 211 тэрбум, 373 сая/, “Булганы Дашинчилэн Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Хөвсгөлийн Тариалан хүртлэх 120 км автозамын төсөл” /163 тэрбум 650сая төгрөг/, “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай замын төсөл” зэрэг төслүүд ярайж байна. 

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Байгал Орчин Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол нарын нэр концессын гэрээний араас цухалзаж байгаа нь нууц биш. Мэдээж гэрээ хийж, ажлыг түргэвчлэх үүрэг хүлээсэн Эрчим Хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нар энэ намагт лав шигдсэн нь гарцаагүй.   Дээрх төслүүдийн эздийн талаар  дэлгэрүүлэн хүргэх тул олныг үл нуршин энэ удаад түр орхиё.

  Гаднаас аль хэдийн мөнгөө аваад ажлаа эхлүүлчихсэн дээрх төслүүдээс хэд нь хэний гарт очиж, мань сайд нар хэд хэдэн тэр бумыг тоолж үлдэхийг бурхан ч үл мэдэх биз. Гэхдээ эгчийнх нь, дүүгийнх нь, өөрсдийнх нь компаниуд төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь ил боллоо.  

    Харин Улсын төсвийг дордуулах тухайд гэвэл Концессын эргэн төлөлтөд 2020 онд хамгийг их буюу 327,3 тэрбум төгрөг, 2021 онд 216,2 тэрбум төгрөг төлөх нь ард түмний нурууг хотойлгохоор харагдаж байгаа явдал юм. Түүн дээр өмнөх Засгийн газруудын үед байгуулаад, хэрэгжиж байгаа төслүүдийг нэмж тооцвол 2020 онд төсөвт 540 орчим тэрбум төгрөгийн ачаалал өгөх мэдээ байна.  Эдгээр төслүүд Улсын төсөвт хүндрэл учруулахгүй гэсэн тодотголтойгоор гэрээ хийгдэж батлагдсан гэж байгаа. Одоо харин эздийнхээ хоолойг боож эхэллээ.

Улс орныг дордуулах долоон концессыг тойруулан дурдахад ийм байна.

                                                                                                                                                    Үргэлжлэл бий..

 

Г.Хан

Санамсаргүй мэдээ
Т.ГАНБОЛД: ДОРЛИГЖАВ БАЙГАЛИЙН ЖААХАН ТЭНЭГДҮҮ ХҮН
2249
Онгон охидын орон буюу Япончууд сексийг мартаж байна
723
"Mongolian next top model" шоуны хөтлөгч,шүүгч НОРАГИЙН насанд хүрэгчдэд зориулсан нууц зургууд
8897
Фэйсбүүк мессенжэр Unsend үйлдэлтэй болно
117
Хүн хамгийн ядуу байсан ч АЛТАН ЗҮРХТЭЙ байж болдог юм
2061
Таван гайхалтай инээдмийн киноны жүжигчдийн ЭМГЭНЭЛТ хувь тавилан
2971
ХҮҮХДҮҮД “ХЭН НЬ ОЛОН СОРОНЗ ЗАЛГИХ ВЭ” ГЭСЭН УТГАТАЙ АЯН ӨРНҮҮЛЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА
2442
Үс уналтаас сэргийлэхэд тохиромжтой хүнсний бүтээгдэхүүнүүд
1086
Юрий Гагариний тухай сонирхолтой баримтууд
2423
Жүжигчин И.Одончимэг 50 насны төрсөн өдрөөрөө ГЭРЛЭХ САНАЛ авав
2952
70 жил тусгаарлагдсан Өмнөд болон Хойд Солонгос нарын өөрчлөлтийн ялгаа
3096
Нүцгэлэх дуртай холливудын 10 одод
4836
ДЭ ЖАНГҮМ киног тойрсон хөгжилтэй 20 ПОСТ
25073
Эртний Хятадын эзэн хааны нүд дөрвөн эвэрлэг бүрхэвчтэй байжээ
1885
"Universe best song" утгаа алдаж, хошин шогийн шоу болж хувирлаа
5843
Дэлхийн ДЭГ ЖУРМЫГ ЭВДЭГЧ Доналд Трамп
1818
Өмнөговь аймгийн МАН-ын хороо Улсын “Шилдэг намын хороо”-гоор шалгарлаа
557
Дэлхийн алдартай кинонуудын хувцаслалтын алдаа
2627
Цогцсыг нь голоор нь нугалж, шуудайд хийсэн ОНЦ ХҮНД гэмт хэрэг гарчээ
11062
Африкт харь гарагийнхны шарил олджээ
4242
Жүжигчин Т.Бархүүгийн уйлсан шалтгаан юу байв
5369
Монголын олны танил эрхмүүдийн хачирхалтай хоббинууд
3831
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №6
4496
Ленинградын бүслэлтээс амьд гарсан Оросын алдартанууд
4216
УИХ-ын гишүүн болох энгийн жор буюу АЛЖААЛ ТАЙЛАХ АГШИН
3420
Хамгийн "арчаагүй" эрчүүд
3981
Насанд хүрээгүй Бангладешийн биеэ үнэлэгчдийн үнэн төрх
3071
Орчин үеийн Диснейн гүнж нарын ГОЁЛ
2874
С.Баярын эхнэрийн тухай олонд дэлгэгдээгүй сонирхолтой ТАВАН баримт
15245
"Miss Universe-2016" оролцогчдын БУДАГГҮЙ төрх
2138
Н.Түвшинбаяр: Алхам тутамдаа хариуцлага үүрч явна
2897
ЗӨВ БИЧИХ 700 ҮГ
115
Адольф Гитлер ба түүний эхнэр Ева Браун нарын шарилын нууцыг ОРОС УЛС хамгаалдаг байжээ
15829
Дэлхийн хамгийн ханш муутай валютууд аль улсынх вэ
805
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Ц.Нямдорж...
1007
2017 оны Оросын гоо бүсгүйгээр тодорсон Полина Поповагийн ХАЛУУХАН зургаас
3644
Бруно Марс, Жастин Бибер, Майкл Жексон, Кэтти Пэрри нарыг дуурайж "Яг түүн шиг" шоуг утгаар нь үзүүлсэн бичлэг
3839
Б.Баабар: Ю.ЦЭДЭНБАЛ МОНГОЛЫГ ОРОСТОЙ НИЙЛҮҮЛЭХ ГЭЭД ГУРВАН УДАА ХӨӨЦӨЛДӨӨД ЧАДААГҮЙ ЮМ
27098
МОНГОЛ ТӨР АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ 100 ХУВЬ ЭЗЭМШИНЭ
94
Италийн алдарт "Бүжиглэгч Саятан" дампуурлын ирмэгт хүрчээ
3586
С.МӨНХЧУЛУУНЫГ ХОТЫН ДАРГА БОГОХООС ТАТГАЛЗЛАА
159
ХОЙД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КИМ ЖОН УН ХЯТАДАД ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭЖЭЭ
137
СУУЛТУУР РУУ ХЭЗЭЭ Ч ХИЙЖ БОЛОЛХГҮЙ 10 ЗҮЙЛ
221
Э.Одгэрэл: БИ НЭГ ЭРИЙН ЭХНЭР БОЛООД, ЖИРИЙН ЭЗЭГТЭЙН АМЬДРАЛААР АМЬДРАХЫГ ХҮСЭЭГҮЙ
15784
Хятад Казахстаныг эзлэхэд ердөө 40 МИНУТ хэрэгтэй гэнэ
14928
Бүтэн жил биеийнхээ болон хөлнийхөө үсийг хусуулаагүй охин
2856
НОРА: ЦЭНХЭР ҮСТ ЦЭРЭН ӨМХИЙ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭЭД СУУЖ БАЙНА!
1228
Дэлхий даяар олдсон 13 мумми
2306
АСАШЕОРЮҮ Д.ДАГВАДОРЖ: ЭЛБЭГДОРЖ ОО, УДАХГҮЙ ЧАМАЙГ ШҮҮНЭ!
18385
Хятадын нууцлаг шөнийн клуб хөшигний цаана юу болдог гээч...
6747

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21