Х.Мандахбаяр: Урлаг, спортын их наадам говийн залуучуудын эв нэгдлийн илэрхийлэл байгаасай

2017-08-08 18:48:00

Өмнөговийн залуучуудын урлаг, спортын их наадам 8-р сарын 7-13-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн бүх сумдад нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа билээ. Тус наадмын зохион байгуулах төв комиссын дарга, Өмнөговийн оюуны хөгжлийн сангийн тэргүүн Хархүүгийн Мандахбаяртай ярилцлаа.

-Өмнөговийн урлаг,спортын их наадам хэний санаачлагаар зохион байгуулагдаж байгаа вэ?  

-Өмнөговь аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Бид Хамтдаа” мөрийн хөтөлбөрийн “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” дэд хөтөлбөрт энэхүү наадмыг зохион байгуулах санаачлага багтсан. 16-35 насны залуучуудын дунд урлаг,спортын их наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хөтөлбөрийн дагуу наадмаа зохион байгуулж байна. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Өмнөговийн Оюуны Хөгжлийн Сан, Говийн Хүү Сан, хамтран зохион айгуулагчаар Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Аймгийн хөгжимт жүжгийн театр, Биеийн Тамир Спортын Газар, Өмнөговь аймгийн Оюутны Нэгдсэн Холбоо, Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Төгс Голомт ТББ, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо зэрэг байгууллагууд оролцожбайна. Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Говийн Оюу хөгжлийн сан оролцон говийн залуусаа дэмжин ажиллаж байгаа.

-Наадмыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа гэсэн. Энэталаар?  

-Нэгдүгээр шат нь 8-р сарын 7,8-ны өдрүүдэд сумдад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Эхний шатанд шалгарсан шилдэг тамирчид, уран бүтээлчид маань 8-р сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Даланзадгад хотноо хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөнө. Нийт оролцогч залуучууд маань урлагийн долоо, спортын 10 төрлөөр өрсөлдөж байгаа. Сумдын засаг даргын тамгын газар болон Өмнөговь аймгийн оюутны холбооны салбар зөвлөлийн дүү нар маань сум, сумандаа наадмынхаа эхний шатыг маш амжилттай зохион байгуулсанд талархаж байна. Ер нь сумдын залуус маань тэмцээн, уралдаандаа идэвхтэй оролцож байгаа нь наадмын өнгө төрх, хамрах цар хүрээг нэмэгдүүлж байна. Сумдын удирдлагууд маань урлаг, спортын наадамд өндөр ач холбогдол өгч, тамирчид уран бүтээлчдийнхээ бэлтгэлийн сайтар ханган оролцож байгаа нь наадмын зохион байгуулалтанд онцгой үүрэг гүйцэтгэж байна.

-Мэдээж тэмцээн, уралдаан учраас шагналын санг нь хүмүүс сонирхож байгаа байх?

-Нэгдүгээр шатанд сум тус бүрт нэг сая төгрөг, Даланзадгад суманд 2 сая төгрөгийг шагналын зориулалтаар хувиарласан. Медаль, өргөмжлөл, хулдаасан анонс зэргийг зохион байгуулах төв комиссоос олгосон байгаа. Зарим сумдууд маань өөрсдөө нэмж төсөв гаргаад нэгдүгээр шатныхаа уралдаан, тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулсан байна. Одоо хоёрдугаар шатанд байр эзэлсэн тамирчид, уран бүтээлчдээ цом, медаль, өргөмжлөл болон 200.000-800.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.

-Тэгэхээр нэлээдгүй санхүүжилт гарч байгаа юм байна. Их наадмын төсвийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?

-Наадмын санхүүжилтын гол хэсэг буюу 40 сая төгрөгийг Аймгийн засаг даргын тамгын газраас шийдвэрлэж өгч байгаа. Ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй Өмнөговийн Оюуны ХөгжлийнСан, Говийн Хүү Сан гэсэн хоёр байгууллагаас тус бүр 5 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн. Наадмын ерөнхий ивээн тэтгэгч “Говийн оюу хөгжлийн сан”-гаас 19 сая төгрөгийн ивээн тэтгэлгийг олголоо. Тиймээс наадмыг зохих түвшинд зохион байгуулах төсөв хөрөнгө бүрдсэн. Энэ дашрамд говийн залуучууддаа нэгэн дээвэр дор цуглаж хоорондоо танилцах, авьяас чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдөх, цаашлаад илүү олон хүнтэй нөхөрлөх, хамтран ажиллах боломжийг олгосон аймгийн засаг дарга Н.Наранбаатар, засаг даргын тамгын газрын удирдлага, ажилтнууд, ивээн тэтгэгч байгууллагууд, хамтран зохион байгуулж буй төрийн бус байгууллагынхаа нийт залуучуудад Өмнөговийнхоо мянга мянган залуучуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бас залуучуудын төлөөх энэхүү санаачилга, хөтөлбөрийг дэмжин баталж өгсөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, тэргүүлэгчдэд талархал илэрхийлэх нь зүйтэй. 

-Наадмын зорилго, үр дүн?  

-Энэ наадмын зохион байгуулах төв комиссыг ахалж байгаа хүний хувьд нэг уриалгаар таны асуултанд хариулмаар байна. Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдах Өмнөговийнзалуучуудын урлаг, спортын их наадам маань говийн залуучуудын эв нэгдлийн илэрхийлэл байгаасай гэж хүсч байна. Залуу насны цог золбоог илтгэсэн, нийтийн биеийн тамирыг сурталчилсан, говийн залуусын урлагийн мэдрэмжийг хөгжүүлсэн, залуучуудын хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлсэн өгөөжтэй арга хэмжээ болгохын төлөө бид зорьж ажиллаж байна.

 

Ярилцсан: Д.Билгүүн 

Санамсаргүй мэдээ
"Гэгээн үйлстэн 2017" тодруулах шалгаруулалтын материал хүлээн авч байна
494
Цагаан сарыг цагаан идээний баяр гэж тэмдэглэдэг байжээ
808
Н. Алтанхуяг: Хийсэн бүтээсэн минь нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа цагт хэн ч хүсээд алга болгож чадахгүй
2727
Б.Гантулга: Надад найз охидууд дүүрэг дүүргээрээ, сум сумаараа л байна
4713
Япон улсын иргэд "СЕКС" дур хүсэлгүй гэдэг нь нотлогдлоо
4070
АМРАХ АГШИН: Жирэмсэн болсоноо нөхөртөө хэлтэл...
7482
Осама Бен Ладенийг үхсэн гэж зарлахаас 10 жилийн өмнө өвчнөөр нас барсан байжээ
2954
Жүжигчин Навчаа хүний чинээлэг нөхрийг булаасан уу?
2928
Вьетнамын дайны үед Америкийн эрлийз 50 мянга орчим хүүхэд төрж байжээ
7980
Дэлхийн хамгийн тансаг 10 биеэ үнэлэгчдийн газар
3913
Дуучин Х.Мөнгөнцэцэг сайн найзынхаа нөхрийн хүүхдийг тээж байгаа гэв үү
9363
Монголчуудын амьдрал дэлхийн хүмүүст ингэж харагддаг
1298
Монголын драмын театрын СОР болсон НАЙМАН залуу
3733
Дэлхийн хамгийн хайр татам хүүхдүүд
2266
Хүн төрөлхтний элч болсон 57 бүсгүй САНСАРТ аялаад байна
905
Цангасан хүүхнүүдийн гай
6971
Анжелина Жоли: “ТЭР ЭХЛЭЭД МИНИЙ ЭЦГИЙГ АЛСАН”
5446
Зөвхөн харанхуйд л харж чаддаг мууран нүдтэй "мутант" хүү
1795
Дэлхийн бүх эмгэнэлт дүр зургуудыг АЙМШИГТ, хошин дүрслэлээс хараарай
1956
Алдарт "Beatles" хамтлагийн хамгийн алдартай зургийн ард
1992
Г. Чулуунбат: Ю.Цэдэнбал хүний нутагт ЭСЯ-руугаа орох ч эрхгүй байсан тэр дүр зураг хэзээ ч мартагддаггүй
6234
Дэлхийн хамгийн ханш муутай валютууд аль улсынх вэ
755
"Яг түүн шиг"-ийн үзүүлбэрүүдийг бусад орныхтой харьцуулбал
3397
Жүжигчин И.Одончимэг 50 насны төрсөн өдрөөрөө ГЭРЛЭХ САНАЛ авав
2835
"Яг түүн шиг"-ийн аман хүзүү С.Алимаагийн үзүүлбэрийг бусад орныхтой харьцуулбал
4740
Монголын хамгийн баян өв залгамжлагч Н.Цэлмүүн өөрөөсөө дүү, баян залуусыг "ангуучилсаар"
20300
С.Баярын эхнэрийн тухай олонд дэлгэгдээгүй сонирхолтой ТАВАН баримт
15038
Польшийн хамгийн анхны "Амьд Барби" Анелла
897
Алдарт Монгол хээр азарганы эзэндээ ирсэн гайхалтай түүх
4984
Ойн цоорхойд нүцгэлсэн бүсгүйд хүч хэрэглэхээр завдсан мунаг эрд чухам юу тохиолдох нь энэ вэ?
6121
Ой есөн сартай хүүхдийг хүчирхийлсэн АЙМШИГТ хэрэг гарчээ
2567
Загвар өмсөгчдийн хөгжилтэй БҮТЭЛГҮЙТЛҮҮД
5244
Морьтон циркийн гайхамшигийг мэдэрцгээе
848
Дөрвөн мөчөөрөө зэрэг зурдаг Л.Өнөрчимэгийг олон жил нууц амрагаа болгосон ЭРХЭМ хэн бэ?
6136
Хэзээ ч уйдахааргүй "татаадаг" 10 #ГЭНЭЭ
6368
ТА ГЭРЭЭ ЛУВРЫН МУЗЕЙ ШИГ БОЛГОЁ ГЭВЭЛ...
2393
Н.Түвшинбаяр: Алхам тутамдаа хариуцлага үүрч явна
2844
Дэлхийн Нэгдүгээр дайн эхлэх болсон жинхэнэ нууц
3300
ЕВРОП брэнд , ШИНЭ загвар
1348
Ядарсан эцэг эхийн шалгарсан арга: ХҮҮХЭД СААТУУЛАХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГУУД
2416
“Титаник” киноны Жек, Роуз нар амьдрал дээр хэзээ ч болзохгүйн шалтгаан
3226
Дарангуйлагчдын эхнэрүүд гэж хэн бэ
706
Оддыг элэглэсэн нь: Яг түүн шиг хөгжилтэй зургууд
3978
Х.Сугир: Орон нутагт намчирхаж талцах нь төрийн ажилд үнэхээр садаа болдог
5524
ХҮН ХҮНЭЭ БАРЬЖ ИДЭХЭД ХҮРГЭСЭН 9 АЙМШИГТ ӨЛСГӨЛӨН
14627
Монголын түүхийг гэрчлэх гэрэл зургууд
6313
Интернэтд од болсон Украйн шүүгч тайлбар хийжээ
4471
М.ЗЭНЭЭ: МОНГОЛЫН ГАЛ ГОЛОМТЫГ ШАЛДАН БАНДИ НАР ХЭД ХУВААЖ БАЙНА
16652
“MNTM” шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Жагзмаа нүцгэлжээ
4034
Зөн билэгч Мэрилин Керрогийн МӨНГӨ дуудах шалгарсан арга
3592

ТАНД ХЭРЭГТЭЙ 100 БАЙГУУЛЛАГА

“ALDAR.MN" сайтын мэдээ бүрийн доор байрших эдгээр цэс нь ямар нэгэн шалгаруулалт, рейтингийн жагсаалт биш бөгөөд та бүхэн ангилал тус бүрт онцлогдсон байгууллага, бүтээгдэхүүн, хүмүүсийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, таалагдсан тохиолдолд LIKE дарах боломжтой. 

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19