Сексээр эмчилж болох 10 өвчин

2017-08-05 15:08:22

Секс нь эрэгтэй эмэгтэй хүний эрүүл мэндийн олон эмгэгийг эмчилдэг болохыг эрдэмтэд хэлж байна. Учир нь секс хөгшрөлтийг удаашруулж, үр тогтоох чадварыг сайжруулахаас эхлээд санаанд оромгүй олон анагаах увидастай аж. Ингээд тогтмол бэлгийн харилцаанд орсноор чухам ямар ямар өвчин зовиурыг эдгээж болохыг дэлгэрэнгүй уншина уу.

1. Толгойны өвчин
Бэлгийн харилцааны үеэр мэдрэгддэг таашаал нь тархинаас ялгардаг эндорфин хэмээх “аз жаргалын” гормонтой холбоотой ажээ. Уг гормон нь зарим өвчин зовиурыг ч намдаах чадалтай. Тиймээс толгой тархины өвчтэй хүмүүст секс эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм. Яг энэ таамаглал баталгаатай эсэхийг шалгахаар “International Headache Society”-гаас нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Тус судалгаанд оролцсон хүмүүс тогтмол бэлгийн харилцаанд орсноор тал хувийнх нь толгойны өвчин намдсан бол 20 хувь нь бүр цоо эрүүл болсон байна.

2. Зогисуулах
Хүмүүс зогисуулсан үедээ ихэвчлэн амьсгаагаа түгжих, ус уух, биеэ цочроох гэх мэтийн аргаар зогсоохыг оролддог. Гэхдээ эдгээрээс гадна бас нэгэн шилмэл арга буюу дур тавилт нь зогисуулахыг болиулдаг болохыг Нобелийн шагналт физикч Францис нотолсон байна. Түүний тайлбарласнаар зогисуулах нь мэдрэлийн системийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд сексийн үеийн дээд зэргийн таашаал нь тархи, мэдрэлийг тайвшруулдаг аж.

3. Ханиад
Сексийн дараагийн нэг ач холбогдол нь бие махбодын дархлааны системийг сайжруулж, нян бактерыг эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэгт оршино. Үүний шалтгаан нь бэлгийн ажлын үед дархлааны эс олширдогтой холбоотой. Ханиад нь нэг төрлийн вирусаар үүсгэгддэг өвчин тул үүнтэй тэмцэх гол зэвсэг бол дархлааны эсүүд юм. Нэмж хэлэхэд долоо хоногт 1-2 удаа бэлгийн харилцаанд тогтмол ордог хүмүүсийн дархлааны систем харьцангуй сайн байдгийг Пенсильваны Уилкс их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна.

4. Зүрхний өвчин
Эрүүл зүрхний нууц нь дасгал хөдөлгөөн болон зөв хооллолт билээ. Секс нь бие махбодын идэвхтэй үйл ажиллагааг тэтгэгч нэг төрлийн дасгал учраас зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай. Их Британий эрдэмтдийн 1000 эрэгтэйг хамруулсан судалгаагаар долоо хоногт ядаж 2 удаа бэлгийн харилцаанд ордог эрчүүд сард нэг удаа ордогтой харьцуулахад зүрхний өвчинд өртөх магадлал нь 45 хувиар бага гэсэн дүн гарчээ.

5. Хөгшрөлт
Хүмүүсийн насжилтын үйл явц, харагдах байдал харилцан адилгүй байдгийн шалтгаан нь бэлгийн амьдралтай холбоотой гэнэ. Тухайлбал Их Британи улсын “Royal Edinburgh” эмнэлгийн доктор Дэвид олон жил анагаахын салбарт ажилласан туршлагаараа нас ахисан ч бэлгийн харилцааны хувьд идэвхитэй амьдардаг хүмүүс бусдаасаа бүр 7-8 насаар ч залуу харагдах тохиолдол байдгийг онцолсон байна.

6. Стресс
Дээр дурдсанчлан сексийн үед таашаалын гормон их ялгардаг учир хүн илүү баяр баясалтай болдог. Түүнчлэн цусны эргэлт сайжирснаар сэтгэн бодох чадвар, амьдралын идэвхи ч нэмэгддэг байна. Шотландын Пайсли хотын их сургуулиас залуусын дунд хэдэн сарын турш хийсэн судалгааны хариуд тэд бэлгийн харилцаанд тотмол орсноор бухимдал стресс нь багасч, илүү тайван хүлээцтэй болж буй нь ажиглагджээ.

7. Нойргүйдэл
Унтаж чадахгүй, нойр хулжих үед танд тусалж чадах үр дүнтэй арга нь секс байж болох юм. Учир нь энэ ажлын үеэр хүнийг тайван унтахад тусалдаг окситоцин хэмээх гормон ялгардаг. Тийм учраас сексийн дараа нойр хүрдэг бөгөөд эмэгтэйчүүдэд тус гормон илүү их ялгардаг ажээ.

8. Цусны даралт
Бэлгийн ажлын үед зүрхний цохилт түргэсдэг хэдий ч хэрэгцээт гормонууд ялгарч бие махбодыг тайвшруулснаар цусны даралт тогтворждог. Энэ үйл явц эрэгтэй эмэгтэй хүнд яг ижилхэн явагддаг байна. Доктор Стюарт Броди дээрх үйл явцын талаар туршилт судалгаа хийж албан ёсоор баталгаажуулсан аж.

9. Түрүү булчирхайн хорт хавдар
Канадын Монреаль их сургуулийн эрдэмтдийн 3200 гаруй эрэгтэйг 4 жилийн туршид судалсан ажлын үр дүнд бэлгийн идэвхитэй харилцаатай нь түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх магадлал багатай байжээ. Тодруулбал бэлгийн олон хавьтагчтай нь цөөн хавьтагчтай эрчүүдээс түрүү булчирхайн өвчин тусах магадлал 28 хувиар бага байсан гэнэ.

10. Үргүйдэл
Бэлгийн харилцаа идэвхигүй болохын хэрээр үр тогтох магадлал буурдаг ажээ. Тогтмол секс нь эмэгтэй хүний үржлийн эрхтний хэвийн үйл ажиллагааг тэтгэж эстроген ба тестостерон гормоныг тэнцвэрийг хадгалж өгдөг. Мөн эрчүүдийн хувьд эрүүл сперм ялгаруулахад нь тусалдаг байна.

Санамсаргүй мэдээ
Г.Ганхүү ЯГ ҮНЭНДЭЭ хэн шиг харагдсан бэ?
2112
10 ЖИЛ УХААНГҮЙ БАЙСАН ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖЭЭ
564
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдийг загнав
192
Одод ухаалаг утасгүй байхдаа хийсэн хачирхалтай СЭЛФИ
2240
Бодит бус юм шиг санагддаг бодит хүмүүс
2348
Дэлхийг захирч буй шилдэг эрхмүүдийн сургамжит ишлэлүүд
1861
Хятадын нууцлаг шөнийн клуб хөшигний цаана юу болдог гээч...
6682
Сурфингчин халуухан охид
1917
Владимир Путины нууц хүүхэд
6704
Гэр хорооллын модель Э.Оюунбилэг хувийн "Nail Art" салон нээжээ
4377
Дэлхийн II дайны өмнө Сталинд бичсэн Гитлерийн НУУЦ захидал
5322
Зөвхөн мотоцикл сонирхогч эмэгтэйчүүдийн цуглаан
1265
Трансжендер Солонгыг бут цохьсон Аминагийн эрэгтэй төрхтэй нь танилц
68141
56 долларын үнэтэй 5 ширхэг чипс
628
ЖЕКИ ЧАН: БИ “ФЕРРАРИ”-ГАА МӨРГӨЛДҮҮЛЧИХЭЭД ШУУД ЗАМ ДЭЭР ХАЯЖ, МАРГААШ НЬ 10 ШИНИЙГ АВЧ БАЙЛАА
8263
У.Хүрэлсүх: Би цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хууран, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй
3520
УКРАЙН УЛС БАЙЛДААНЫ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИНЭ
154
Зөвхөн ДУБАЙД харж болох 19 гайхалтай үзэгдэл
4727
Есөн давхраас хоёр охин амиа хорлолоо
7972
С.Болорчимэг: 2 дахь хагалгаан дээр нарийн гэдсийг маань умайтай нь хамт авчихсан байсан
1567
Хоосон ходоодон дээр идэж болохгүй 10 төрлийн хүнс
1626
Жүжигчин Х.Баярмаа нүцгэн цээжээ гайхуулж, тамхи татаж “танхайрчээ”
2739
МУГЖ Б.САРАНТУЯА: Би бүтэн хоолойгоор орилдог байсан бол 30 биш, 15 жил дуулаад алга болно
5715
Ижил хүйстэн загвар өмсөгч Billy-ийн бага насны "эршүүд" дүр төрхтэй нь танилц
5060
Дэлхийн хамгийн чадварлаг тоглогч ПОКЕР-ийн хатан хаан МАРИЯ ХО
3121
Б.Баабар: Ю.ЦЭДЭНБАЛ МОНГОЛЫГ ОРОСТОЙ НИЙЛҮҮЛЭХ ГЭЭД ГУРВАН УДАА ХӨӨЦӨЛДӨӨД ЧАДААГҮЙ ЮМ
27011
ОХУ-ын хамгийн тачаангуй уран нугараач бүсгүй
3513
Далавчгүй “сахиусан тэнгэр” өргөмөл охин Василина
3212
Хөлбөмбөгийн ХӨГЖИЛТЭЙ ОНИГООНУУД
3564
Трансжендер Солонго нэгэн өвгөн рүү "нүдийг нь сохолно" гэж дайрчээ
5257
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИД БИЕЭ ҮНЭЛЖ БАЙНА
396
САНДУЙН ЖҮД (Ёгтлол)
879
Н.Номтойбаярын анхны хайрт Австрали улсад шуугиулж явна
14828
Хүн төрөлхтний элч болсон 57 бүсгүй САНСАРТ аялаад байна
954
Иран улсын хамгийн ЦАРАЙ МУУТАЙ үнсгэлжинд 145 гаруй хүн дурлаж байжээ
5331
56 настай Америкийн эротик хатагтайтай танилц
4050
Домогт чекистийг алдаршуулсан сүүлчийн зураг
4534
Хойд Солонгос дахь хүүхдүүдийн нүд хальтрам дүр гэрэл зургийн хальснаа
14406
ДЭ ЖАНГҮМ киног тойрсон хөгжилтэй 20 ПОСТ
24988
Х.Сугир: Орон нутагт намчирхаж талцах нь төрийн ажилд үнэхээр садаа болдог
5586
ШOOК: Оддын тэнэг төрх, зохимжгүй хувцаслалт
2537
С.Баяр: Хоёр ч эхнэрээс салаад гурав дахьтайгаа амьдарч байгаа, Би бол үлгэр жишээ хүн биш
18604
Дарангуйлагчдын эхнэрүүд гэж хэн бэ
795
ТАНД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ: Элэг юунд дуртай вэ?
2141
"Яг түүн шиг" шоунаас хасагдсан Б.Ариунцэцэгийн нөхөр хамаг ХАРААЛАА урсгав
40302
Бугын зуултыг мэдээгүйгээс үеэл эгчийгээ эзэмдсэн нь
4691
63 настай багшийн загвар өмсөгч болох болсон жинхэнэ нууц ЭР ХҮН байжээ
4426
ЕРӨНХИЙ САЙДЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ
3644
2017 оны Оросын гоо бүсгүйгээр тодорсон Полина Поповагийн ХАЛУУХАН зургаас
3615
Хоёр дахь амьдралдаа алдахыг хүсээгүй Катя Зол сайн ээжийн үүрэг гүйцэтгээд тунчиг завгүй яваа
2553

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27
Дэлгэрэнгүй мэдээлэл
28
28
Дэлгэрэнгүй мэдээлэл
29
29