Шинэ мэдээ
Японоос онлайнаар хүссэн машинаа авах боломжтой
2017-06-13 16:59:10   share

Баялаг мэдээллийн сан, агуулгын өргөн багтаамж бүхий “Зиндаа” сэтгүүлийн №3-т нэгэн сонирхолтой ярилцлага нийтлэгджээ. Төмөр хүлэгтнүүдэд зориулсан “Авто толь” булангийн зочноор Япон-Монголын хамтарсан “Цахим арилжаа” ХХК-ийн захирал Б.Болдбаатар уригдан оролцсон байна.

Япон улс өөрийн оронд үйлдвэрлэсэн авто машинуудыг онлайнаар дуудлага худалдаанд оруулж, хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх болсоор удаж байгаа билээ. Энэхүү дуудлага худалдаанд онлайнд холбогдсон хэн бүхэн оролцоход нээлттэй бөгөөд харин хэрхэн оролцох талаар манайхан төдийлөн сайн мэддэггүй.

Тэгвэл “Зиндаа” сэтгүүлийн энэ дугаарын зочны ярилцлагаар онлайн худалдаанд хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. “Цахим арилжаа” ХХК-ийн www.CARA.mn вебсайт нь Японы автомашины дуудлага худалдааны “TGM” компанийн албан ёсны зөвшөөрөлтэй ажилладаг Монгол дахь салбар юм.

Тус салбар нь Японы 120 гаруй мужийн онлайн дуудлага худалдаа явуулдаг албан ёсны эрх бүхий газраас өөрийн сонирхож буй автомашины талаарх мэдээллийг эх хэлээрээ хүлээн авч, дуудлага худалдаанд оролцох боломжийг монголчууддаа олгодгоороо онцлогтой.

Мөн Япон автомашин худалдан авахдаа юуг голлон анхаарах талаар Б.Болдбаатар захирал маш сонирхолтой ярилцлага өгснийг “Зиндаа” сэтгүүл дээрээс бүрэн эхээр нь унших боломжтой юм. Төмөр хүлэг шинээр худалдан авах, эсвэл хуучнаа шинээр солихоор төлөвлөж буй хүмүүст маш үнэтэй мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна.

Д.Мөрөн

НОМИНАЦИ