Т.Дэлгэрмөрөн: “Камертон”, “Номин талст” нэгдээд Төв цэнгэлдэхэд тоглолт хийсэн бол сайхан аа

2017-06-09 14:27:23

Чин сэтгэлээсээ дуулдаг шигээ  бусдад халуун гараа үнэнээсээ  сунгаж чаддаг нэгэн дуучин бий. Тэр бол "Номин талст" хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн билээ. Тэрбээр урлагт 20 гаруй жил  зүтгэж Монголын эстрадын  хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан. Түүнд алдаж, онож явсан үе аль аль нь бий. Тэрбээр манай "Зиндаа" сайтын урилгыг хүлээж авч амьдрал, уран бүтээлийнхээ тухай илэн далангүй ярилцсаныг нийтэлж байна.

-Та тоглолтоо хийлгүй нэлээд завсарласан. Харин саяхан “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолт чинь боллоо. Сэтгэлд тань хүрэв үү ?

-Юуны түрүүнд Zindaa.mn сайтыг уншиж суугаа амь нэгтэй ах дүүсийнхээ амар амгаланг эрье. Зургадугаар сарын нэгэнд “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх  ээж, бүсгүйчүүддээ зориулсан тоглолтыг анх удаагаа найруулан, продьюсерлэж, зохион байгууллаа. Тоглолт болсон өдөр сэрүүхэн байсан. Түүнийг үл анзааран хүндэтгэлтэйгээр тоглолтыг минь  таалан соёрхож, төгсгөлд нь баярлалаа гэдэг үгээр намайг чимсэн хүмүүст баярлалаа. Тоглолтын гол утга учир нь миний продюсерлэж байгаа “Universe best songs”, “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдгүүд болох Мөнхцэцэг, Цогсогмаа, Авирмэд гэсэн охид байлаа. Энэ гурван дүүгээ МУГЖ  Дашдондог ахын  50 насны ойн баяраар анх олж харсан. “Номин талст” хамтлагт 20 гаруй жил дуулж  залуу насаа зориулахдаа дуучин болох амаргүй давааг өөрийн биеэр туулсан хүний хувьд бүхний өгөгдөлтэй авьяасыг өөрийнхөө туулсан шиг цаг хугацааг алдуулахгүйгээр тэр гуравт боломж олгохыг хүссэн гэж болно. Миний итгэлийг тэд 100 хувь биелүүлсэн. Тоглолтдоо 108 ээжийг хүүхэдтэй нь урьсан юм. Нийтдээ 216 хүнд л миний тоглолт зориулагдсан. 108 ээжийг онцолж байгаа нь эрхний тоотой холбоотой. Хэн хүнийг дугаарлах эрх надад байхгүй. Гэхдээ хэн нэгнээс түрүүлээд ээжийгээ аваад ирэх хүн байгаа гэдэгт итгэж 108 тоогоор хязгаарласан. Түүн лугаа адил 108 гэрэлт зулыг өргүүлсэн. Билет нь 108000 төгрөгийн үнэтэй. Тоглолт үзсэн хүмүүс ээжтэйгээ хэзээ ч мартагдашгүй нэгэн оройг цуг өнгөрүүлэн, дурсамжтай зургийн цомгийг ханандаа өлгөсөн байх учиртай. Энэхүү тоглолтыг ээжүүдэд болон хүсээгүй байхад надаас хагацсан бүхнийг надтай хамт байгаасай гэсэндээ зохион байгуулсан. Би ирэх намар тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Миний амьдралд тохиосон асуудлаас болоод есөн жил тоглолтоо хийж чадаагүй. Тэр хэмжээгээрээ өөрийгөө сойсон. Миний ухаан их хөнгөн хийсвэр байсан бол одоо уужуу, гүн болсон.

-       Дуучин хүн гэж таны хувьд ямар хүн бэ?

-       Анх эстрад урлагт “Номин талст” хамтлагаараа хөл тавьж байлаа. Дуучин гэж хэн, дууг дуулах уран чадвар гэж ямар ухаан байдгийг би ард түмнээсээ олж авсан. Монголын ард түмэн ямар дуунд дуртай вэ гэдгийг энэ биеэрээ олж мэдэрсний хувьд Монголын анхны “boy band”- уудаас түрүүлж цомог гаргаж байсан. Бусдаас түрүүлж нийтийн дуучид шигээ дээл өмсөж эхэлсэн. Энэ утгаараа дууг дуулах төдий биш, үлгэр ярьж байгаа юм шиг дуулж өгөх ёстой гэдгийг ойлгосон. Дуучин хүн гэдэг бол ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг хэлнэ. Тэрнээс биш Улаанбаатараас гарч үзээгүй, 21 аймгаа мэдэхгүй хүн дуучин гэх нэр алдрыг зүүх нь энэ урлагийн эрхэд халдсан хэрэг. Үүнийг мэдсэний эцэст дээл өмсөн “Тэнгэрийн бүсгүй”, “Баян булаг” дуунуудыг дуулснаас хойш 10 жил өнгөрчээ. Одоо энэ бүхнээсээ татгалзаж байгаа. Учир нь эстрад дуугаа санаж эхэлсэн. Би өөрөө рок поп, эстрадын дуучин. Анх “Амин зүрх” гээд тоглолтоор хөдөө орон нутгаар явахдаа “Чамайгаа үнэсье” дууг дуулахад хүмүүс тийм ч таатай хүлээж аваагүй. Тэгээд яагаад ойлгоогүй тухайд дүгнэлт хийхэд Монгол ёс заншилдаа тулгуурласан уран бүтээл болоогүй байсан. Улмаар “Тэнгэрийн бүсгүй”, “Уянга цагаан хуруу”, “Наян булаг” дуунуудыг дуулж эхэлсэн. Энэ дуунуудаараа хөдөө орон нутагт “Тэнгэрийн бүсгүй” тоглолтоо хийж явахад миний билет 14 хоногийн дотор зарагдаж дуусч байсан. Тэгээд Улаанбаатартаа иртэл намайг хүмүүс эстрадын дуучнаар хүлээж авахаа больсон юм. Би газар уснаа явагч шиг л болсон. Улмаар нийтийн болон эстрадын дуучдын тоглолтод орж чадахаа байсан гэхэд болно. Өөрийн гэсэн “Вант улсыг” байгуулж, хурим найранд уригдаж эхэлсэн дээ.  Гэхдээ энэ бүхнээс би залхах болсон. Олныхоо дунд байж, хэн нэгэнтэй өрсөлдөж, ялж ялагдахыг хүсч эхэлсэн. Миний зохиосон эстрад дуунуудыг миний үеийн залуус одоог хүртэл сонсох дуртай. Би буцаад рок поп руугаа эргэж орно. Миний зохиосон дуунууд олон долоо хоногийн чатуудыг эзэлж, тэргүүлэх дуунууд. Ирэх намар хит дуунуудаа багтаан “Монгол” гэдэг тоглолтоо хийх болсон. Үүний дараа эх орноо гурав дахь удаагаа тойрч, эргэлт буцалтгүйгээр эстрад дуунуудаа дуулж эхэлнэ.

-       “Номин талст” хамтлагийн тарах шалтгаан юу байв?

-       Бид дөрөв ойгүй их авьяастай залуус. Бид хамтдаа тайзан дээр байхад бусдаас илүү хүчтэй. Тийм болоод ч “Номин талст” нэр нь хүртэл Монгол. Бүхий л тэмцээн уралдааны “Олны ташаалд нийцсэн” номинацад манай хамтлаг ямар ч өрсөлдөгчгүйгээр түрүүлдэг байсан. Энэ нь манай хамтлагт Монголын ард түмэн хайртай гэдгийн баталгаа юм. Гэхдээ амьдралын жамаар бид бүгд үр хүүхэдтэй болж, өрх гэрийн тэргүүн болцгоосон. Бидний үүрэг хариуцлага хамтлагаас түрүүнд тавигдаж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд бид бүтээн босгосон хамтлагаа “Харанга”, “Соёл Эрдэнэ” шиг нэгдүгээрт тавьж чадаагүй. Бид Янжинлхам бурхны шүүлтүүрээр орсон. Хэн нь үлдэж, хэн нь явсныг та бүхэн мэдэж байгаа байх. Гэхдээ бидний нөхөрлөл хэвээр. Ард түмний сэтгэл зүрхэнд “Номин талст” хамтлаг үүрд. Эргээд бид нэгдэх цаг ирнэ. Тэр үед арай өөр өндөрлөгөөс, өөр өнцгөөс, аавын хоолойгоор дуулах байх. Бидэнд хүсэл мөрөөдөл байсан. Гэвч урлагийн нөхөд тоогоогүй. Тухайлбал, “Камертон”, “Номин талст” нэгдээд Төв цэнгэлдэхэд тоглолт хийсэн бол сайхан аа. Яг үнэнийг хэлэхэд бидний хүсэл мөрөөдлийг тоолгүй амбицалсан хүмүүсээс болж энэ бүхэн зогссон. “Номин талсттай” дүйцэхүйц “Камертон” хамтлаг биднийг тоогоогүй, хүлээж аваагүй. Тэд өөрсдийгөө лаг гэж бодсон. Гэхдээ уучлаарай бид бүгдээрээ лаг байсан юм.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Санамсаргүй мэдээ
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд
10120
Б.Мөнхбаягалан: Хүрэлсүх ээ....ЗҮРХЭЭ ЧАГНА
733
Хэдэн мянган Еврейчүүдийн амийг аварсан ХЯТАДЫН ДИПЛОМАТЧ ЭР
11878
Х.Баттулга: Би уг нь Х.Тэмүүжинг халаасны өрөөнд байхад нь БАЙР хүртэл авч өгч байлаа
7642
ХҮНД ЖИНГИЙН “КОММУНИСТ”
2637
Оросын бүх сансрын нисэгчид яг нисэхийнхээ өмнө “Надежда” дууг сонсдог сүсэг байдаг
2019
ЖҮЖИГЧИН ТУЯА ГЭР БҮЛТЭЙ ЗАЛУУТАЙ...
354
Уламжлалт бус хар цагаан эротик зургийн цомог
1275
Хятад залуу Монголын сэтгэлд хоногшсон дууг дуулж байна "ГАЙХАЛТАЙ"
11373
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИД БИЕЭ ҮНЭЛЖ БАЙНА
529
Сэтгэлд үлдсэн дэлгэцийн кино бүтээл "Хатан зүрх" киноны тухай
1092
САЙН ҮЙЛС: Цэцэрлэгийн багачуудад нэг жилийн хүнсний ногоог хандивлажээ
280
Т.Дэлгэрмөрөн: “Камертон”, “Номин талст” нэгдээд Төв цэнгэлдэхэд тоглолт хийсэн бол сайхан аа
4301
Дэлхийн хамгийн аймшигт арван цуврал алуурчин
3305
Х.Чойбалсан өөрийн амраг Бортолгойд үнэнхүү хайртай байсныг нотлох ГУРВАН БАРИМТ
11112
Хятадтай холбоотой 65 фактыг нэрлэж байна
2353
Усан доторх нүцгэн биений гайхамшиг
3817
АРД ТҮМНИЙ БОЛОМЖИЙГ 30 ЖИЛ ХУЛГАЙЛСАН АДГИЙН МУУ "ЖДҮ-ЧИД"
5886
Хасын Ч.Ганхуяг: Асашёорюү юу байна "лалараа"
20580
Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчид 100 хувь, орон нутгийн хэрэглэгчид 50 хувийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ
2058
Арван жилийн хүүхдүүд нэг нэгэнтэйгээ ҮНСЭЛЦЭЖ тоглож буй бичлэг шуугиан тарьж байна
4452
Оддыг элэглэсэн нь: Яг түүн шиг хөгжилтэй зургууд
4061
Шинжлэх ухааны салбарт хамгийн сүүлд гарсан ТОП 10 үйл явдал
766
Амьд барби Кен арав дахь удаагаа хамрын мэс ажилбарт оржээ
1186
Скарлетт Йонхансон: Ганц хавьтагчтай байх нь хүний мөн чанарт харшилдаг
4665
Сошиал медиа ашиглан алдартай болсон хэтэрхий хар арьст модель
1678
С.Зоригийг хөнөөсөн хоёр алуурчныг Б.Булган шууд таньсан гэнэ
10490
Цагаан сарыг цагаан идээний баяр гэж тэмдэглэдэг байжээ
880
Ядарсан эцэг эхийн шалгарсан арга: ХҮҮХЭД СААТУУЛАХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГУУД
2501
АМЬДРАЛ ХЭЦҮҮ САНАГДАЖ БАЙНА УУ? ТА ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ХҮН ГЭДГИЙГ БАТЛАХ 15 ЗУРАГ
758
Гэр хорооллоос төрсөн модель Э.Оюунбилэгийн дурлалт залуу хэн бэ?
5054
У.Хүрэлсүх: Би цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хууран, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй
3568
44 настай загвар өмсөгч Хайди Клумын бүрэн нүцгэн зураг шуугиан тарьж байна
3209
Жинхэнэ дуулианы эзэн Пэрис Хилтоны тухай 80 факт
965
Ерөнхийлөгч Доналд Трамп монголчуудыг "хошгоруулсан" болохыг ЭСЯ-наас мэдээллээ
2147
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №10
4887
АМРАХ АГШИН: Жирэмсэн болсоноо нөхөртөө хэлтэл...
7672
Улаан-Үдэ, Итгэлт хамба Байгаль нуурын аяллын бүртгэл эхэллээ
1740
Дуучин Б.Болд эхнэрийнхээ явуургүй маркетингийг илчиллээ
37994
УЛС ТӨРИЙН ТОЙМЧ Ш.ГАНТУЛГА:ТӨР БАРЬЖ БАЙГАА ДЭЭРЭЭ ШОРОН ГЯНДАНГАА САЙН ЗАСАЖ АВ
1106
Жүжигчин Х.Баярмаа нүцгэн цээжээ гайхуулж, тамхи татаж “танхайрчээ”
2859
А.Хишигдалай: Муулуулсан ч, сайлуулсан ч СЕНСАЦТАЙ амьдарна шүү
3329
МУГТ Н.Төгсцогтын мэргэжлийн боксын 8 дахь тулаан ШУУД !!!
7013
"ZARA" брэндийн нууц ноёнтон А.Ортегагийн бусдад дэлгээгүй нууц түүхүүд
1980
Эрчүүдийг дампууруулсан алдартай бүсгүйчүүд
2072
МОНГОЛЫН ДОХТОЙ ХҮМҮҮСИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ...
368
Хятад залуугийн бүтээсэн СУПЕРМАШИН алдартай брэндүүдийг ардаа орхиж байна
1735
Таван гайхалтай инээдмийн киноны жүжигчдийн ЭМГЭНЭЛТ хувь тавилан
2987
Г.ЗАНДАНШАТАР, Д.ОЮУНХОРОЛ НАР УИХ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШЛЭЭ
132
"MNTM"-ын ялагч Б.Цэрэндолгорын найз залуу хэн бэ
7212

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27