Хятад Казахстаныг эзлэхэд ердөө 40 МИНУТ хэрэгтэй гэнэ

2017-05-11 14:21:11

Хуучин ЗХУ-ын таран бутарсан улсуудаас хамгийн хурдацтай өндөр хөгжиж яваа нь Казахстан. Гадаадын ажиглагчидын үзэж буйгаар Казахстаны хурдацтай хөгжлийн учир шалтгаан нь улстөрчдийнх нь зөв оновчтой удирдлага хөгжлийн гол түшиг болсон газрын тос, байгалийн нөөцөө зөвөөр ашиглаж үр дүнтэй зарцуулж буйд оршдог аж. Мөн дотооддоо болон гадаад ихээхэн нэр хүндийг олоод буй Назарбаев хэмээх ерөнхийлөгчийг нь ч Казахстаныг улс шиг улс болгосон гол хүчин гэж үздэг аж.

Сонирхолтой нь 90-ээд оны ЗХУ-ын бутралаар ёстой аз гээч нь таарч цоо шинээр бий болсон Казахстан гээч энэ залуу улсад үндэсний аюулгүй байдлынхаа хувьд айх аюул тун их байдаг гэнэ. Чухам энэ л асуудлыг хөндөж сүүлийн үед орос хэл дээр гардаг хэвлэлүүдээр Хятадаас Казахстанд учруулж болзошгүй аюулын талаар нэлээдгүй бичсээр байна. 

Хасагуудын эн тэргүүн гол болгоомжлоод байгаа асуудал нь юуны өмнө Хятадуудаас эдийн засгийн хамааралтай болчих вий гэж буй боловч үүүний зэрэгцээ Хятадуудын зүгээс хэзээ нэгэн цагт цэргийн хүч ашигласан шууд түрэмгийлэл ч болно тэр цаг тийм ч их хол биш гэж үздэг хүмүүс ч бий аж.

Өнгөрсөн оны байдлаар Казахстан дахь газрын тосны олборлолтын 21% Хятадууд дангаараа гаргаж буй ба энэ нь Хасагуудын стратегийн партнер гэгддэг Оросын хөрөнгө оруулалтаас 2.5 дахин их байгаа аж. Хятадууд өөрийн хөрөнгө оруулалтандаа зохицуулан Казахстанаас зөөх газрын тосоо дамжуулах хооллойг босгосон төдийгүй Туркменистанаас зөөх байгалын хий дамжуулах хоолойгоо мөн Казахстаны нутагаар дамжуулан барьсан байна. 

Казахстан Хятадтай 1700 километр газараар хил залгадаг гэнэ (Монгол улс Хятадтай хэр урт газраар хилэлдэг билээ). Казахстаны бизнесменүүд, улстөрчид нь Хятадын аюул хэмээж ул үндэс багатай хийсвэр зүйлээс айгаад байх нь утгагүй гэж үзэж буй бол жирийн Хасагууд бол Хятадын аюул нь хий хоосон зүйл бус харин бодитой зүйл гэж үзэж буй аж. 

Орос хэмээх том ах маань (яг манайхны дээхэн үед шиг тэд Оросуудыг том ахаа гэж үздэг юм байна) хүчин суларч бидэндээ түшиг болох нь байтугай өөрсдийгөө яая гэж байгаа өнөө үед Хятадууд орон зайг нь эзлээд байна. Казахстаны газар нутаг болон хасагууд Оросуудын үед байсан шиг хэзээ ч тийм амар тайван байсан цаг байгаагүй (тиймээ мөнхөд хэн нэгний, Монголын эсвэл Оросын эрхшээлд байсаар ирсэн), Оросууд бидэнд тусгаар тогтнолыг бэлэглэсэн, тусгаар тогтнолын төлөө хэн ч цус урсгасангүй, тэмцээгүй тиймээс ч Казахстан ЗХУ бүрэлдэхүүнээс хамгийн сүүлд гарсан юм. Эзэнгүй шахам байгаа Казахстаны өргөн уудам нутаг дэвсгэрийн төлөө бид санаа зовж байна, энэ орон зайг Хятадууд эзлэх вий дээ?

 Хятад Казахстаны өнөөгийн зөрөлдөөнтэй асуудал бол хоёр улсын хоорондын хил дагуух байгалийн тэнцвэрийн асуудал аж. Черный Иртыш и Или буюу Хар Иртис мөрөн нь Хятадын нутагаас эх авч Казахстанаар дайран Оросын Ениссей мөрөнд цутгадаг ба сүүлийн жилүүдэд Хятадууд голын эхийг нь булингартуулж, мөн голын урсгалыг нь боож хязгаарладан бүрэн мэдэлдээ оруулаад байгаа аж. Иртыш мөрөний урсгал боогдсоноор Балхаш болон Зайсан нуур ч (эртнээсээ Монгол угсааны Хар Хятан улсын уугуул нутаг ба сүүлд манай Зүүн гарын хаант улсын төвийн бүс нутаг байсан) алга болоход хүрч болох аж. Хятадуудтай энэ талаар янз бүрийн гэрээ хэлэцээр хийх гэж оролдсон ч бүтээгүй эсвэл үр дүнгээ өгөөгүй гэнэ. Хэрэв ямар нэгэн зөрчилдөөний үүднээс Хятад Казахстан хоёр дайтахад хүрвэл Хасагийн цэргийн шинжээчдийн үзэж буйгаар Хятадуудын хувьд Хасагуудыг цохиход цаанадаж ердөө 40 минут л шаардагдах аж. Ер нь ч хасагууд 20 минутаас дээш хугацаанд тэсвэл их юм гэж үзэж буй аж. 

Мөн хилийн дагуу бага цөөн тоот Уйгар, Хасаг үндэстнүүдээ бус харин их тооны Хятад Хань үндэстнүүдээ ихээр суурьшуулах болсон гэнэ. 

Хасагууд хэлэхдээ ер нь Хятадуудтай харьцах асуудал дээр хасагуудад арга туршлага дутагдаж байна гэж үзэж буй аж. Хятадуудын дипломат арга нь нэг нэгээрээ нүүр тулж ярихаас бус гуравдагч этгээдүүдийг оролцуулан ярьдаггүй гэнэ. Тиймээс хасагуудын хувьд оросуудыг гэрээ хэлэлцээртээ гуравдагч этгээд болгон оруулах, дэмжлэг авах оролдлого нь тусыг эс олж байна. 

Энд яригдаж буй Хятадын аюулаас ч үүдсэн байж болно эсвэл шинэ залуу улсын хувьд Хасагуудад үндэсний бахархал уламжлал хэмээх тийм ойлголт төлөвшөөгүйтэй холбоотой ч байж болно сүүлийн үед Казахстаны гадаад бодлогод эдийн засаг соёлын хувьд төдий ч бус ер нь хүн ам нийгмээ тэр чигт нь "европжуулах" оролдлого буй болоод буй аж. Казахстаны залуу үейинхний үзэж буйгаар энэ бодлого нь ирээдүйд европийн холбоонд элсэн орж аврагдан үсрэнгүй хөгжих төдийхөн санаагаар хязгаарлагдаагүй мөн генетикийн хувьд ч өөрсдийгөө европжуулах европ зүс царайтай болох нь чухал аж. Үүний нэг илрэл нь Казахстаны ихэнх залуучууд нь өөрсдийгөө төв азийн нүүдэлчин бус харин "түрэг европ" хүн мэтээр төсөөлөх болсон нь их болсон байна. 

Хасагуудын хувьд энэхүү "европжих" оролдлогод нь хэд хэдэн "туc" дөхөм бүхий нөхцөл байдлууд өөрсдөд нь бий юм. Үүнд Хасагуудын хувьд шин залуу улсынхаа хувьд үндэстэн гэсэн менталитет сэтгэхүй сайтар төлөвшөөгүй, хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байхдаа Казах гэхээсээ илүү Орос зан заншил соёл сэтгэхүйг нэвт шингээн авсан мөн өнөөг хүртэл Казахстаны хүн амын тал орчим хувь нь хуучин ЗХУ-аас хоцорсон Орос, Герман, Украйн, Кавказынхан болон бусад олон үндэстнүүд байсаар буй бөгөөд бас сүүлийн үед явуулаад буй "түрэг үндэстний" бодлогын дагуу бага бус хэмжээний Туркууд Казахстанд суурьшаад буй зэрэг хүчин зүйлүүд юм. 

Хасагуудын энэхүү "европжих" бодлогоос урган сонирхолтой асуудлууд бий болж байгаа юм. Үүнд хамгий гол нь хэрэв яг энэ бодлогынхоо дагуу Казахстан "европижсон" тохиолдолд Хасагууд Хасаг хэвээрээ байж чадах уу? эсвэл уусан алга болох уу? Оросын соёл иргэншил давамгайлан "европ" болсон Хасагуудыг Европчууд "европ" хэмээн хүлээн авах уу?

Казахстанд Үнэхээр Хятадын Аюул гэж Байна уу?

Үндэсний аюулгүй байдлын ардын зөвлөлийн фонд хэмээх байгууллагын ажилтан Александр Пеньков "Казахстанд Үнэхээр Хятадын Аюул гэж Байна уу " гэсэн асуултанд хариулахдаа "Хятадын аюул бол үнэн бодит зүйл. Би зүгээр нэг Хятадын Казахстан дахь эдийн засгийн өргөжилт, хөрөнгө оруулалт гэсэн шууд бус заналыг яриагүй харин шууд цэргийн хүчэээр довтлох аюулыг ярьж байна. Орос Казахстан хоёр Хятадууад газрын тос энэ тэр гэсэн байгалын баялгаа зараад тэднийг аргалаад болоод байна гэж бодож буй бол ёстой төөрөгдөл. Хятадууд бол орж ирнэ, түрэмгийлнэ. Гэхдээ харин чухам хэзээ вэ л гэдэг асуудал байна. Тэр цаг ч нэг их удахгүй биз ээ. Ер нь бол Хятадуудад худалдагдчихсан, тэдний үгээр бичдэг тэр Хятад судлаач, дорно дахины мэргэжилтэн энэ тэр гэсэн хүмүүсийн үгэнд битгий итгэ. Казахстанд Хятадын бодит аюул байна. Оросын хувьд бол арай өөр. Орос хичнээн сул байлаа ч цөмийн зэвсэгтэй орон шүү дээ. Тэгээд ч Казахстан бол Хятадуудын хувьд асар их баялаг бүхий Каспийн тэнгэс мөн Ойрхи дорнод руу орох замд нь буй стратегийн маш чухал эзлэхэд амар түшиц газар нь юм. Хятадуудад өөрсдөд нь хангалттай газар байсаар байхад чухам яагаад заавал Казахстан гэж? Бод доо, Хятадууд зүүн тийшээ тэлж чадахгүй. Яагаад гэвэл номхон далай байна, урагшаагаа тэлж чадахгүй тэнд хүн амын нягт суурьшилтай халуун бүсийн орнууд байна, баруун тийшээ Түвд байна. Гэтэл Түвдийн тэр өндөр ууланд намд дор газар тариалан эрхлэн амьдардаг Хятадууд яагаад ч дасахгүй, тохь тухтай амьдарч чадахгүй нь батлагдчихаад байна, тиймээс ч Хятадууд Түвд дэх удирдагч нараа гурван жил тутамд сольдог, тэгээд ч Түвд дэх Хятад хань үндэстнүүдийн тоо тийм ч их биш байсаар байна шүү дээ. Хойшоогоо тэлье гэтэл цөмийн зэвсэгтэй Орос байна (Монголыг дурьдсангүй; харин зохиогч би өнө эртний соёлтой, Хятад улстай харьцах хэдэн мянган жилийн туршлага бүхий тэнгэрлэг Монгол улс хойд талд нь байгааг давхар сануулчия) тэгэхээр Хятадуудын хэт олширсон хүн амаа шилжүүлэн суурьшуулах хамгийн боломж бүхий зүг нь бол баруун тийш тэлж Казахстаныг эзлэх гэжээ. Хятадууд өнөөг хүртэл дунд сургуулийнхаа сурах бичигтээ өнөөгийн Казахстаны нутаг Балхаш нуурын район нь Хятадын газар нутаг хэмээн заадаг нь алсын зорилготойг нь илтгэж буй нэгэн тод жишээ юм гэжээ.

Өнөөдөр Казахстанд 300 мянган Хятадууд амьдарч байна тэд хасагуудын сул талыг олоод харчихаж, тэд хасагуудад авилга өгч дуртай бүхнээ хийж байна, тиймээс ч Казахстанд нууц юм гэж үгүй боллоо, нэг ийм үг гараад байна ш тээ: гадагшаа гарья гэвэл англи хэл сур, Казахстанд үлдье гэвэл Хятад хэл сур гэж. 

Хятадууд хүний олноор түрий бариад байна. Ер нь бусад улс орнууд ч гэсэн Хятадын аюулыг ойлгож сэрэмжлэх хэрэгтэй. Хятадуудын энэхүү улс төрийн бодлого, менталитет сэтгэхүй нь маш эртний эх сурвалжтай юм. Хятадууд хаа ч явсан өөрсдийн үндэсний хэв шинжээ хадалж чаддаг, тэд өрсөлдөгчөө зөөлнөөр зугуухан иддэг, тэд эрх баригчидыг нь худалдан авч улс орны сул талыг нь дэврээдэг, тэдний бусдыг уусгах, дэлхийг эзлэх бодлого нь хэдэн арван жилээр биш харин хэдэн зуун жилээр явагддаг онцлогтой. Хятадын тагнуул туршуулууд нь гадаадад очоод тус оронд суурьшин суугаад 20-30 жилийн дараагаас л мэдээ дамжуулж, үйл ажиллгаагаа эхэлдэг онцлогтой.

Хятадууд мянган жилийн тэртээх эцэг өвгөдийнхөө захиасыг биелүүлэхэд юуг ч хайрлахгүй, тэдэнд ёс суртахуун, мораль энэ тэр гэсэн ойлголтууд нь бусдаас өөр онцлогтой, тэдэнд өөрсдийнх нь юмыг хэмжих хэмжүүр гэж бий түүнийгээ л баримтална.
Хоёр жилийн өмнө Бээжинд Оросын нэгэн сэтгүүлч боловсролтой хүмүүжилтэй Хятадын сэхээтнүүдийн төлөөлөл болох нэгэн залуугаас "хүн төрөлхтөн бусад улс орнуудын хувьд Хятадын аюул гэгчээс болгоомжлох шаардалгатай юу? " гэж асууж, Хятад залуу хариулахдаа "Өнөөдөр бидэнд дотоодын асуудал их байна. Ойрын 2-3 жилдээ энэ талаар айх хэрэггэй" гэжээ. Асуултныхаа хариуг сонссоод цочих мэт болсон сурвалжлагч "Хятадууд 2-3 жилийн дараа дотоодын асуудлаа зохицуулчих байх харин дараа нь юу болох бол" гэсэнд Хятад залуу "дараа нь яах вэ дээ бүх юм байгалийн жам ёсоороо л явагдана" гэжээ. 

Үнэндээ яг л тийм л байх, байгалийн жам ёсоор бол хэн хүч чадалтай, дасан нөхцөх чадвар сайтай, ухаантай нь байгалдаа шалгаран үлдэж хүч чадал дорой чадвар муутай нэг нь устаж үгүй болдог жамтай.

Санамсаргүй мэдээ
Дэлхийн хамгийн аймшигт арван цуврал алуурчин
3150
Хасын Ч.Ганхуяг: Асашёорюү юу байна "лалараа"
19905
У.БАЯРСАЙХАН: ААВ МИНЬ ТЭНГЭРИЙН ОРНООС ДУУГ МИНЬ СОНСОЖ БАЙГАА ГЭЖ ИТГЭДЭГ
584
ЕВРОП брэнд , ШИНЭ загвар
1348
Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
271
С.Баярцогт: Намаараа ээлжилж засаглах нь улс орны хөгжил биш
2154
Оргилуун дарс болон хөөсрөгч дарсны ялгаа
682
150 метрийн өндөрт байрлах гайхалтай шилэн УСАН БАССЕЙН
1358
1950-иад оны одоогийн Ким Кардашъян буюу Жи Жи Габор
9862
Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчид 100 хувь, орон нутгийн хэрэглэгчид 50 хувийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ
2012
Б.Цэрэндолгор: Ю.Балжидмаа бид хоёрыг монголчууд их харьцуулж ярьдаг. ГЭХДЭЭ БИ ИЛҮҮ...
22261
Х.Сугир: Орон нутагт намчирхаж талцах нь төрийн ажилд үнэхээр садаа болдог
5524
Аймшигт түүхийн ГЭРЧ болсон гэрэл зургууд
6895
Ким Кардашиан сургуулийн хүүхдүүдэд зориулж бүтээгдэхүүн гаргажээ
484
Жүжигчин Аманда Сеифрэйдийн хакердуулсан ЭРОТИК зургуудаас
10146
Дэлхийн хамгийн том Буддын шашны сургуульд 40,000 лам байдаг
999
Улс төр дэх секс-V хэсэг: В.Путинаас ямар ч үнэр гардаггүй байсан...
8315
Аль улсын эмэгтэйчүүд насанд хүрэгчдийн кинонд дуртай вэ?
4335
Ю.Цэдэнбалын эхнэр Филатоваг байцаасан протоколыг хүргэж байна
10107
Алжаал тайлах 10 хором буюу хамгийн хөөрхөн 12 онигоо
6227
Монголчуудын амьдрал дэлхийн хүмүүст ингэж харагддаг
1298
Жүжигчин Т.Бархүүгийн гэр бүл Анхцэцэгийн дүүд туслах аянд хандив өргөв
3927
Алжирын саятаны харш дахь САДАР ҮДЭШЛЭГ
13882
Дуучин Э.Чулуунчимэг Болдоос салсан тухайгаа хоолой зангируулан ярилаа
10140
Хэдэн мянган Еврейчүүдийн амийг аварсан ХЯТАДЫН ДИПЛОМАТЧ ЭР
11720
Боовоороо зураг зурдаг нөхрийн зурагнуудаас
346
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Өөрийнхөө МӨНГӨӨР өөрийгөө магтуулчихаад Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэх "тэнэг" биш үү
3877
Дуучин Отгонжаргалтай учир ургуулж эхнэрээсээ салсан МУГЖ Г.Ариунбаатар жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарч байна
6153
ОХУ-ын сэтгэлд хоногшсон кино бүтээлийн гол дүрийн жүжигчид одоо ийм болжээ
5342
Оддыг элэглэсэн нь: Яг түүн шиг хөгжилтэй зургууд
3978
"Яг түүн шиг-2" оролцогч Г.Ганхүү: Энэ халхын хавтгайд Х.Лхагвасүрэнг "гүйцэх" дуучин байхгүй
4119
Хүн төрөлхтний элч болсон 57 бүсгүй САНСАРТ аялаад байна
905
Арьсаа хялбар арчлах супер зөвлөгөөнүүд /Видео/
831
Аврага могойтой 10 жил найзалсан хүү
6716
Хоёр настай "тамхичин" хүү ИЙМ ТОМ болжээ
3783
Хятад залуу Монголын сэтгэлд хоногшсон дууг дуулж байна "ГАЙХАЛТАЙ"
11253
Цагаан сарыг цагаан идээний баяр гэж тэмдэглэдэг байжээ
808
"Namun" бугуйвч бүх бугуйвчаа 10000 төгрөг хүртэл хямдрууллаа
3763
MNTM шоуны хоёрдугаар байрын шагналт Ю.Балжидмаагийн хагас нүцгэн ХАЛУУХАН зургаас
14395
Зөнч шулам Шиптон эхийн аймшигт зөгнөлүүд
2237
Дубайн "Бурж Халиф" цамхагийг "гименокаллис" гэх цэцгээс үлгэр авч барьжээ
1419
Үзэгчдын тахин шүтдэг АЙМШГИЙН киноны жүжигчид ямар хүмүүс байсан бэ
2232
Р.ЭМҮЖИН: Миний бодлоор тэр сэтгэцийн хувьд эрүүл бус байсан
2226
Булчинлаг биеэ гайхуулсан Ч.Сайханбилэгийн нүцгэн зураг шуугиан тарьж байна
4651
Трампын хоёр дахь амьдралаас төрсөн охин Тиффани Трамп жинхэнэ шуугианы эзэн
4284
Монголын Даншиг наадмыг 1862 оны Оросын "Северная пчела" сэтгүүлд ийн өгүүлж байжээ
1979
Дэлхийн түүхэнд баатар болон бичигдсэн БИЕЭ ҮНЭЛЭГЧ бүсгүй
5532
Монголын хамгийн баян өв залгамжлагч Н.Цэлмүүн өөрөөсөө дүү, баян залуусыг "ангуучилсаар"
20300
Монголын армийн түүхэнд ганцаарчилсан танкын тулаан хийсэн Д.ДАШДЭНДЭВИЙН тухай эмгэнэлт түүх
13059
Бидний сайн мэдэх хүүхэлдэйн баатруудын цаана хэн байдаг гээч...
1414

ТАНД ХЭРЭГТЭЙ 100 БАЙГУУЛЛАГА

“ALDAR.MN" сайтын мэдээ бүрийн доор байрших эдгээр цэс нь ямар нэгэн шалгаруулалт, рейтингийн жагсаалт биш бөгөөд та бүхэн ангилал тус бүрт онцлогдсон байгууллага, бүтээгдэхүүн, хүмүүсийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, таалагдсан тохиолдолд LIKE дарах боломжтой. 

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19