МОКС-МЗНН-ННМЭ-ийн 70 жилийн ойн мэндчилгээ

2017-05-03 10:29:27

Анд найз нар аа!

            Одоогоос 70 жилийн тэртээ гадаадтай найрамдал, соёлоор харилцах монголын анхны нийгэмлэг буюу МОКС/1951 оноос Монгол-Зөвлөлийн найрамдлын нийгэмлэг, одоогийн Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл/ үүсэн байгуулагджээ.

            Энэхүү байгууллагын 70 жилийн түүхэн замнал нь найрамдлын зөвхөн нэг нийгэмлэгийн төдийгүй Монгол Улсад ардын дипломатын байгууллага үүсч хөгжсөний баялаг түүх юм.

            ЗХУ-тай найрамдал, соёлоор харилцах нийгэмлэг байгуулагдсан нь тэр үеийн Монгол орны нийгмийн амьдралд цоо шинэ үзэгдэл болж өргөн олныг хамарсан  идэвхтэй үйл ажиллагаагаараа Монголын олон нийтийн талархлыг хүлээж, Зөвлөлтийн ард түмний түүх, соёл, ёс заншилтай танилцах, харилцан ойлгох, баялаг туршлагаас нь суралцах, хамтран ажиллах  гэсэн Монголын ард түмний чин хүсэл эрмэлзлэлийн бодит илэрхийлэл болсон гэж хэлж болно.

            МОКС-МЗНН-ийн үйл ажиллагаа нь өөрийн түүхийн бүхий л үе шатанд манай хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх, хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хэлбэрэлтгүй чиглэж, энэ талаар тэр үеийн Монгол орны төр засгийн  хэрэгжүүлж байсан гадаад бодлогыг олонд түгээн сурталчлахад идэвхтэй дэмжлэг үзүүлж ирснийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.

            МЗНН-ийн төв, орон нутгийн салбар зөвлөлүүд байгуулагдсанаар түүний  олон талт идэвхтэй үйл ажиллагаа манай орны өнцөг булан бүрт хүрч, цар хүрээ нь  улам тэлэн,  монголын олон нийтийн сайн мэддэг, жинхэнэ ардын дипломатын байгууллага болж чадсан билээ. 

            Манай олон нийтийн сайн мэддэг, хүсэн хүлээдэг, өргөн олныг хамарсан том арга хэмжээ бол жил бүрийн 10 дугаар сард зохиодог “Найрамдлын сарын ажил” байсан бөгөөд үүнийг санаачлагч, гол зохион байгуулагч нь МЗНН, түүний аймаг орон нутгийн салбар зөвлөлүүд байсан юм. Өнөөдөр “Найрамдлын сарын ажил” нь “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүд” нэртэйгээр цар хүрээ нь өргөжин тэлж, агуулга, хэлбэр нь улам бэхжиж, олон түмний хүсэн хүлээж байдаг найрамдлын баяр хэвээр үргэлжилж байна.

            МОКС-МЗНН-ээс Монгол-Зөвлөлийн найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан их хувь нэмрийг Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Холбоот Улсын төр засаг өндрөөр үнэлж Монголын “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон”, Зөвлөлтийн “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон”, “Улс түмний найрамдлын Одон”-гоор тус тус шагнасан нь бидний бахархал, бидний дурсах их түүх, бидний тууштайгаар  үргэлжлүүлэх ёстой баялаг өв юм.

            “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэсэн манай ардын мэргэн үг байдаг. Бид түүхийн бүх цаг үеийн нугачаанд Оросын ард түмэнтэй сайн хөршийн найрсаг харилцаатай, ахан дүүсийн нягт холбоотой явж иржээ. Манай орны эрх чөлөө тусгаар тогтнол, сэргэн мандалт, ололт амжилт, сайн сайхан бүхэнд зөвлөлтийн ард түмэнтэй тогтоосон бүх талын хамтын ажиллагаа үнэлж баршгүй чухал үүрэг гүйцэтгэснийг монголын ард түмэн сайн мэддэг учраас хүндэтгэлтэй ханддаг юм. Монгол-Зөвлөлтийн найрамдлыг “Газарт галтай дархалж, тэнгэрт нартай мөнхөлсөн” манай ард түмний  оюуны энэ их өвийг төлөвшүүлэн бий болгоход МОКС-МЗНН-ийн гүйцэтгэсэн үүрэг, гавьяа зүтгэл асар их ээ.

            “Монгол улсын орчин үеийн гадаад бодлогын үзэл баримтлалд” ОХУ-тай бүх талын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх нь  Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэж заасан байдаг. Өнөөдөр МОКС-МЗНН-ийн залгамж байгууллага болох Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг  нь урьд нь хуримтлуулсан их өв уламжлалыг хадгалан, төр засгийнхаа гадаад бодлогыг өргөн олон нийтэд сурталчлан түгээх гүүр болон ажиллаж байна.

Баялаг түүхтэй, байгуулсан гавьяатай, Гадаадтай найрамдал, соёлоор харилцах  монголын анхны нийгэмлэг болох МОКС-МЗНН-ННМЭ-ийн 70 жилийн ойн баярын мэндийг Та бүхэнд хүргэе!

Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн тэргүүн,

Монгол улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар,

Сансрын нисэгч Ж.ГҮРРАГЧАА

Санамсаргүй мэдээ
ТАНД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ: Хаван буулгах хоол хүнс
1994
УИХ-ЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ТАРААХААР ГИШҮҮДИЙН ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЛЭЖЭЭ
99
"МNTM" шоунд "гологдсон" Ю.Балжидмаад Сингапурын загварын агентлагаас санал иржээ
3134
Дэлхийн хамгийн том үлэмж биет шувуу МОА
2347
Аль улсын эмэгтэйчүүд насанд хүрэгчдийн кинонд дуртай вэ?
4476
Н. Алтанхуяг: Хийсэн бүтээсэн минь нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа цагт хэн ч хүсээд алга болгож чадахгүй
2803
Б.Бат-Энэрэл: Бид бол ирээдүйн шинэ Монголчууд шүү. Бид нар чадна аа
970
Анжелина Жоли: “ТЭР ЭХЛЭЭД МИНИЙ ЭЦГИЙГ АЛСАН”
5587
Алдарт зөн билэгч ВИКТОРИА РАЙДОС өнөөдөр МОНГОЛД ирлээ
1511
Трансжендер Амина "IPhone 6 plus"-ын шагналтай уралдаан зарлана
2160
МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДЭЭСЭЭ ИЛҮҮ ПОРНО ҮЗДЭГ...
781
430 кг жинтэй Пакистаны "Геркулес" өглөө бүр 36 өндөг иддэг гэнэ
4540
Гурван хөл 16 хуруутай эр
1114
П.Хэрлэн Элькондoрын хоёроо жийв үү
1353
Хятадтай холбоотой 65 фактыг нэрлэж байна
2353
Д.Осгонбаяр: Лам болгон ЭЛИТ байж чадахгүй, Би бол ЭЛИТ лам
24454
"Титаник" кинон дээр гардаг хэний ч олж хараагүй БОДИТ ХАЙРЫН ГУНИГТ ТҮҮХ
3769
Дэлхийн улс орнуудад ямар бүсгүй сайханд тооцогддог вэ
1119
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №13
3461
Дэлхийн бүх эмгэнэлт дүр зургуудыг АЙМШИГТ, хошин дүрслэлээс хараарай
2107
А.АЛТАНСҮХ: ТАВ, АРВАН ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТЫГ НЭГ АЖ АХУЙ НЭГЖИД БИШ, 500-аас 1000 ҮЙЛДВЭРЛЭГЧИД ӨГЬЕ
1355
Нас нь явсан ч гоо үзэсгэлэнгээ алдаагүй 11 одод
1513
Энэ жилийн шилдэг АРВАН гэрэл зураг
3563
“ХАЧИН АРАНШИН”-тай дэлхийн тэрбумтанууд
1953
Дэлхийн хамгийн үсэрхэг 10 хүн
1574
Мөрийтэй тоглоомын хаан Дан Билзериан эмэгтэйчүүдээр ингэж зугаацдаг
6944
У.Хүрэлсүх: Би цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хууран, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй
3567
САНДУЙН ЖҮД (Ёгтлол)
921
ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО
154
Антонио Бандерас: Эмэгтэйчүүд миний хувьд тайлагдашгүй оньсого, ертөнцийн нууц бүтээл
1573
Загварын бүсгүйчүүдийн нууцлаг агаад өвөрмөц хоч
4271
Далайд хөвж буй үзэсгэлэнт бүсгүйн түүх
7196
Дэлхийн алдартай кинонуудын хувцаслалтын алдаа
2635
Шинэ үеийн залуус маань мундаг болжээ
4035
G-Time сүлжээний хөрөнгө оруулагч Ж.Марат: Бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн бол Монголын 12 мянган иргэд хохирохгүй байсан
6959
ХҮН ХҮНЭЭ БАРЬЖ ИДЭХЭД ХҮРГЭСЭН 9 АЙМШИГТ ӨЛСГӨЛӨН
14853
Африк дахь цагаан негрүүд ба тэдний аймшигт хувь тавилан
4610
Колумбын босогч охид
2389
ХҮЧИЛТӨРӨГЧИЙН КОКТЕЙЛ ХҮНИЙ БИЕД ШИНГЭДДЭГГҮЙ БОЛОХ НЬ НОТЛОГДЛОО
691
ОХУ-ын хамгийн тачаангуй уран нугараач бүсгүй
4672
Жүжигчин Х.Баярмаа нүцгэн цээжээ гайхуулж, тамхи татаж “танхайрчээ”
2859
Трансжендер Амина: Надад "эрхтэн" байхгүй, Би бүрэн эмэгтэй хүн байна
11864
Сэтгүүлийн нүүрэнд гарахын тулд моделиуд юу хийдэг гээч...
1521
"АРИ ЙОГА" СТУДИЙН ЗАХИРАЛ Ц.АРИУНЗАЯА АГААРЫН ЙОГ АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭМНЭЛ
23
Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
329
"ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ГАРГАЖ ӨГНӨ" ГЭЖ ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
167
Ким Фук охин 17 удаа пластик хагалгаа хийлгэжээ
7113
Ю. Балжидмаа: Шүүгчид намайг магтаад эхлэхээр нь л түрүүлээгүй гэдгээ ойлгосон
5082
Ой есөн сартай хүүхдийг хүчирхийлсэн АЙМШИГТ хэрэг гарчээ
2637
ХЭРГИЙН ГЭРЧИЙГ ХУТГАЛЖЭЭ
1284

ЗАХИРЛУУДЫН ЯРИЛЦЛАГА

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27