Шинэ мэдээ
Дэлхийн хамгийн анхны САХАЛТАЙ ЭМЭГТЭЙ сүрьеэ өвчнөөр нас барж байжээ
2017-04-24 11:26:49   share

Энни Жонс Эллиот хэмээх эмэгтэй 1865 оны долдугаар сарын 14-ны өдөр Виржиниа хотод төржээ. Тэрээр П.Т.Барнум хэмээх циркийн үзүүлбэр үзүүлдэг залуутай хамт аялан тоглолт хийж амьдардаг байсан аж. Түүнийг төрсөн цагаас генетикийн онцгой шинж чанар илэрсэн, өөрөөр хэлбэл аль аль хүйсийн хүүхдүүдийн шинж илэрдэг байжээ. Тодруулбал эрэгтэй хүүхдийн шинж сахал ургах, мөн эмэгтэй хүний шинж хөх, бэлэг эрхтэн гэх мэт. Түүний бага нас циркт өнгөрсөн бөгөөд ухаан орсон цагаасаа Барнум хэмээх эрхэмийг дагаж циркт ажилладаг байсан. 

Олон гэрэл зурагчид түүний тэрхүү өвөрмөц төрхийг гэрэл зургийн хальснаа буулгах хүсэлтэй байжээ. Жонс тус улсад "сахалтай эмэгтэй" гэдгээрээ алдартай байсан юм. Барнум бол түүгээр бизнес хийдэг ашигч эрхэм байсан бөгөөд түүнийг алдартай болох тусам Жонсын хэвлэлийн төлөөлөгч нэрийн дор мөнгө олж амьдардаг байсан юм. Жонс 1881 онд Ричард Эллиот гэгчтэй гэрлэсэн бөгөөд тун удалгүй нас барж Жонс бэлэвсэн хоцорсон байна. Үүний дараагаар бага насны хайрт Уильям Донован гэгчтэй 1895 онд гэрлэсэн боловч удалгүй салжээ. 

Жонс есөн сар хүртэлээ эгэл жирийн охин шиг байсан гэдэг. Гэвч тун удалгүй түүнд сахал ургаж эхэлсэн бөгөөд эцэг эх нь түүнийг хүлээн зөвшөөрөөгүйгээс Барнум эрхэмд 150 ам.доллараар худалджээ. Түүнийг таван нас хүрэхэд сахал ургаж гүйцсэн ажээ. Ингээд эрхэм Барнумын бизнес санаа эхэлж циркийн сурталчилгааны хуудас зөвхөн Жонсын хөрөг зургаар тараагддаг байжээ. Ийнхүү сахалтай охиныг харахыг хүссэн олон сониуч иргэд циркийг үзэх гэж очдог байсан аж. Жонс 1902 онд сүрьеэ өвчинөөр Брүүклинд нас баржээ. 

Х.ЭНАЯА

Эх сурвалж: www.ALDAR.mn

НОМИНАЦИ