Улс төр дэх секс - IV хэсэг: Ирина, чи өөрөө хүсээд байгаа юм бол...

2017-04-21 18:27:19

Оросод буцаж ирсэн орой намайг сонгогчидтой уулзуулахаар аваад явлаа. Уул нь би дандаа болгоомжилж,хэвлэлийн төлөөлөгчөө өмнөө явуулдаг байхгүй юу. Байдлыг газар дээр нь тандаад надад мэдээл гэж. Хэрэв цөөхөн хүн ирсэн байна гэвэл би замаасаа буцна: хоосон танхим улс төрч хүнд халтай юмны нэг. Америкт би сайхан юманд дасчихаад сонор сэрэмжээ алдчихаж, тэгээд шууд давхиад ирсэн чинь 500 хүний суудалтай танхимд 5-хан хүн сууж байдаг байгаа. Миний “мэргэжилтнүүд” зарлал наахаа дахиад л мартчихсан аж Марталгүй наагдсан хэд нь - өөр дүүрэгт, Москвагийн нөгөө захад наагдаж таарсан юм байх...

Барууны улс төрийн технологийн школ нь зуун настай. Тэнд ийм мэргэжил байдаг. Харин манайд бол одоохондоо байхгүй. Хагас дутуу зохиосон юм л байх. Гэхдээ би энэ залуучуудыг буруутган яллах гээгүй. Тэд сэргэлэнтэж өөртөө зах зээл зохиогоод, түүн дээрээ мөнгө хийж, чадмаг эргэлдүүлж байна. Санаа зовох асуудал бол энэ биш.

Хуучныг санагалзахад...

Сонгууль майн баярын жагсаалтай улам л адилхан болоод байгаа одоо цагаас эргэн харахад 90-ээд оны эхэн үеийн сонгуулийн кампани зөвлөлтийн цагийн кино шиг сэтгэл уярам мөртөө бодит биш санагддаг. 90 – ээд он бол Оросын ардчиллын романтик үе. Элдэв худлаа концепцгүй, хар пиаргүй, хаалгаа хуяглах шаардлагагүй...Сэтгүүлчдийн гарыг цайлгах, хэрэгтэй хүмүүст бөхөлзөх асуудал эхлээгүй байсан үе. 1993онд Орехово-Борисово дахь миний сонгуулийн штаб ердөө л таван урам зоригтноос бүрдэж байсан бөгөөд тэд нар улс төр гэх бухимдал дүүрэн тоглоомыг тэр чигээр нь тасралтгүй оюутны театр, зугаа цэнгээ болгон хувиргаж дөнгөсөн дөө. Нэг бол, сэтгэл мэдрэлийн больницийн эмч өвчтөнүүдтэй ахан дүүгийн харилцаа тогтоогоод /дараа нь сэтгүүлчид, Ирина Хакамада “6-р палат”-ныхан дотроо 3 - рт явж байна, Наполеон, хятадын хаан хоёрын ард гээд л баалж байгаа юм/. Тэгснээ, нээх марзан пиво - баранд миний зургийг аваачиж наагаад пиво гүзээлэнгээ, “Энэ зурган дээр байгаа авгайн төлөө саналаа өгөөрэй” гэж нэг нэгийгээ ятгаад л. “Дажгүй авгай юм шиг байна, гадаа ийм хүйтэн байхад зуны сарафанчик өмсчихсөн, халуун цустай юм шиг байна, тээ?”... Бас тойргийн маань бүхий л хүнсний дэлгүүрт намайг оруулж оочирлуулна: “Ой, хараач тэр, манай нэр дэвшигч өндөг авч байна. Хэн гэдэг билээ, энийг чинь? Харакири билүү? Үгүй ээ, Матахари билүү? Биш ээ, Камасутра байх. Аа, үгүй, үгүй, одоо яг саналаа - Хакамада гэдэг шдээ”. Тэр сонгуулийн үеээр манай гэрийн хөргөгч пиг дүүрч, ойрын нэг хоёр сардаа дахиж дэлгүүр орох шаардлагагүй болж байсан юм даг.

Миний ухуулагчид ямар улсууд байсан гэж санана? Хэвлэгчдийн дүүрэг бол манай нийслэлийн хамгийн бөглүү газар байлаа. Нүүр нүдгүй шуурсан цасан шуурганаар, автобус, метро ч явж эхлээгүй байхад дайны үеийн блокадынхан шиг хоёр эмээ ороод ирнэ. Хөвөнтэй хүрэм, эсгий гутал өмсөөд, алчуур зангидчихсан, чарга чирчихсэн... Уран зохиол чинь хаана байна? Юун уран зохиол? Чиний тухай ухуулах хуудсууд. Алив аваад ир, энэ чарган дээр ачаад орхи... Ийм л байсан юм даа...1995 онд чарга алга болж оронд нь засаг захиргааны сан бий болсон. Би өөрөө энэ санг ашигласан болохоор сайн мэдэж байгаа юм. Миний “Общее дело” намыг бүртгэхээс татгалзах гэж байгаа сураг сонсогдов. Энэ тухай би санамсаргүй олж мэдэв: НТВ сувгийн сэтгүүлч Лобковыг сонгуулийн комиссийн байранд зураг авч байхад нь ширээн дээр байсан протокол дуран авайд нь ороодохож. Тэгээд надад хэллээ: танай намын цуглуулсан гарын үсгүүд дотор эргэлзээ төрүүлэм гарын үсгийн тоо байх ёстой хэмжээнээс илүү байна гэсэн шалтаг тавьсан байна лээ... Би шоконд орлоо, арай ч дээ, яаж ингэж нуруу руу минь хутга зоож чадаж байна аа? Би энэ гарын үсэгнүүдийг чинь Урал болон Алс Дорнодоор явж байж, алтны үртэс цуглуулж байгаа юм шиг угаасан бөгөөд шаардлагатай хэмжээнээс 50%-иар илүүг цуглуулсандаа бахархаж байсан байхгүй юу.

Тогтоол гартал ганц шөнийн л зай үлдсэн байв. Яг л, тэртээ арван жилийн өмнөх шиг: маргааш эрдмийн ажлаа хамгаална гэж байтал урьд орой нь над руу утасдаад таныг хассан гэж хэлж байсан юм. Нэг муу годгор охин ажилдаа хайнга хандсанаас болсон хүнд суртлын шалтаг олдож л дээ. Гэтэл би зөвлөлтийн үеийн энэ өндөрлөг рүү 10 жилийн турш, өчнөөн төчнөөн бэрхшээлийг туулан мацаж, одоо л нэг энэ марафон дуусч аяга усны бараа харна даа гэж бодож байтал усны оронд давс өгдөг байгаа, надад. Би яг галзуурсан мэт шалан дээгүүр өнхрөн чарлаж байв. ”Би чадахгүй нь, би ердөө чадахгүй нь...” Нөхөр маань намайг аварч билээ: комиссын бүх гишүүдийн гэрээр тэр шөнөдөө явж уулзаад тэднээр зөвшөөрүүлсэн юм. Тэгээд би эрдмийн ажлаа хамгаалаад доцент гэсэн үнэмлэх авч байлаа. Одоо энэ үнэмлэх миний бусад дипломуудтай хамт ширээний минь шургуулгануудын нэгэнд хэвтэж л байгаа байх. Харин тэр стрессээс “олж авсан” бамбай булчирхайн өвчин үүрд надтай үлдсэн дээ.

Энэ удаад шөнөжин Москваг хэрэн явж намайг аврах хүн байсангүй. Өөрөө л хөдлөх хэрэгтэй байлаа. Тайвшруулах эм, телефон, тэмдэглэлийн дэвтрээр зэвсэглэлээ. Эхлээд Черномырдины зөвлөх, нөхрийн маань найз Никита Масленников руу залгалаа:

-Чи мартаагүй биз дээ, Никита? Бяслагны салат, шарсан талх, шог дуунуудыг? Ээж ичиж зовоод, хаалгаа таг хаагаад суудаг байгаагүй юу? Никита, би цусаа урсган явж байж цуглуулсан юм шүү, гарын үсэгнүүдээ...

Дараа нь Лужковтой ажилладаг байсан Шахновский руу залгав:

-Ахан дүүс минь ээ, битгий буудаач дээ. Би чинь та нарын төлөө 2 жилжингээ гүйж, Москвагийн метроны санхүүжилтийг олж өгч байсан шүү дээ...

Дараа нь тэр рүү, тэгээд энэ рүү - хамаг л таньдаг хүн рүүгээ залгалаа. Утсаа чихэндээ барьсан чигээрээ унтчихаж. Өглөө 8 цагт утас маань амилаад, нэг цагийн дараа сонгуулийн хороон дээр бэлэн бай гэв. Одоо би юу ч санадаггүй юм, хэрхэн хувцсаа өмссөн, юунд сууж очсон энэ тэр ээ... Машинаар очлуу, эсвэл шуур унаад нисчихлүү, бүү мэд. Ямар ч л байсан яг заасан хугацаанд нь сонгуулийн хорооны дарга Рябовын өрөөнд газардчихсан байсан юм даг. Хав хар хувцастай, тэр аяаараа гашуудал илэрхийлсэн царайтай амьтан хивсний голд зогсож байлаа. Тээр цаана хивсний ирмэгт томоо гэгч нь ширээ, ширээний ард Рябов сууна:

-За, Ирина минь, яасан? Номхрохгүй нь ээ, чи? Яасан ч олон хүн таньдаг юм бэдээ, а? Эд нартай ресторон хэсээд л, хормойгоороо далласаар л байна уу?

Муу новшийг нам цохиод алчихдаг юм билүү гэсэн гэгээтэй санаа ороод ирэв. Гэвч дотоод дуу хоолой маань дорнын аялгатайгаар “Тэвч. Намтай болохыг хүсч байна уу? Тэгвэл тэвч, тэгэж байж л ялна” гэж шивнэв. Бас нэг явдал санаанд ороод ирэв: пиг дүүрэн хүн цугласан, сургуулийн хурлын танхим. Сонгуулийн өмнөх уулзалт. Ярвигтай, ёжтой асуултууд, орилоон чарлаан, би хариулаад л, зөвшөөрөөд л, эсэргүүцээд л, маргаад л...бүх юм байдгаараа хэвийн явж байв. Харин нэг өвгөн миний санааг зовоогоод байв.Тэр өвгөн хаалганы хажууд, таягныхаа толгойг хоёр гараараа атгаад дээр нь эрүүгээ тавьчихсан харж сууна. Цал буурал толгойтой, цэв цэнхэр нүдтэй, бурхан мэт царайтай ийм өвгөн. Өвгөн ч биш, мэргэн өтгөс гэх байх. “За энэ өтгөс одоо босч ирээд намайг будаа болгох байх даа. Зүс царай нь харваас л Гэгээнтэн шиг-иймэрхүү өтгөсүүд юу ч гэж хэлсэн олон түмэн дагаад л хошуурдаг даа”,- гэж айгаад л байн байн мөнөөх өтгөс руу хяламхийгээд л байлаа, би. Гэтэл өтгөс босч ирсэнгүй, намайг будаа болгосонгүй. Уулзалт дуусаад танхим хоосорлоо. Өвөө суугаад л байна.

-Би танд туслах уу?- гээд очлоо.

-Хэрэггүй ээ. Би ийм л юм гуйх гэсэн юм. Та нар яаравчлаарай. Наад ардчилалаа бушуухан шиг хийгээдхээрэй. Пожалуйста, би та нараас гуйж байна. Хурдхан шиг л хийхийг бодоорой. Үхэхээсээ өмнө, өрөөсөн нүдээрээ ч болтугай хармаар байна, тэрийг чинь. Баярлалаа.

Тэгээд би Рябов руу харан инээгээд:

-Би тантай ч ресторанд орж болно шүү дээ, Николай Тимофеевич? гэв.

-За за, чи явж бай.

10 цагт сонгуулийн комиссийн хуралдаан эхлэв. Миний жижигхэн намыг хамгийн эхэнд хэлэлцэв. Рябов бараг л 40минут ярив. Өөр үед байсан бол ч, би түүний энэ үг хэлэх чадварыг бишрэн унах байлаа. Дандаа орос үгээр л яриад байгаа мөртөө, утга нь баригдахгүй, ойлгомжгүй. Үг дуугуй зөвшөөрөөд ч байгаа юм шиг, яасан ч зөвшөөрөхгүй гээд ч байгаа юм шиг. Нэг ярихаар нь надад найдвар төрөөд л, цаашаа ярихаар нь найдвар маань мөхөөд л... Элэг зүрх хоёр минь нэг бөөн юм болчихоод байж байтал Рябов эцсийн пауз авснаа:

-За яахав? Саналаа хураах уу? Ирина маань хүсээд байгаа юм бол яваг дээ, тийм үү?

“Яваг дээ” гэсэн код үгийг сонссон комиссынхон нэгэн дуугаар манай “Общее дело” намыг бүртгэхийн төлөө саналаа өгөв. Ийм л байна даа, эмээ минь, улс төрийн технологи гэдэг чинь.

 

Ирина Хакамада "Улс төр дэх секс" номноос

Санамсаргүй мэдээ
Цэргээс халагдаад Дотуур хувцасны модель болжээ
3198
Б.Насанбаяр Мүүний шашиныг дэлгэрүүлэгч гэдгээ хүлээн зөвшөөрөв
4455
Монголын хүчит эр "Авьяаслаг Америкчууд"-ыг донсолгосоор
927
Б.Бат-Энэрэлийн ээж: Миний хүүг эх, эцэггүй хүн шиг ойлгуулж ирсэн зарим нэг хүмүүсийг тэсэж чадахгүй байна
6064
1920 оны Бродвейн хамгийн "секси" жүжигчин 
7537
ХЯТАДЫН ХИЛ АЖИЛЛАХГҮЙ
408
Б.Цэцэг: Түшээд авах ханьтай, тулаад суух эцэгтэй бол би өлгөхгүй л байлаа
6202
Иран улсын хамгийн ЦАРАЙ МУУТАЙ үнсгэлжинд 145 гаруй хүн дурлаж байжээ
5331
Дуучин Отгонжаргалтай учир ургуулж эхнэрээсээ салсан МУГЖ Г.Ариунбаатар жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарч байна
6336
Энштэйны 10 зөвлөгөө
1791
Цангасан хүүхнүүдийн гай
7193
"МАСК" продакшны "ӨӨРИЙГӨӨ ТООДОГГҮЙ ХҮН" хошин шог /бүтнээрээ/
7585
Хайр дурлалаа авч үлдэх 20 арга
1526
Япончуудын тухай хамгийн ГАЖ 10 баримт
1996
Калифорни мужийн гэлэнмаа нар МАРИХУАНД жинхэнэ донтогчид
1795
Хамгийн дур булаам ОХУ-ын топ моделиуд
2047
Хүн хамгийн ядуу байсан ч АЛТАН ЗҮРХТЭЙ байж болдог юм
2033
Гималайн оргилд бясалгадаг даяанч нарын гайхамшиг
3733
Эмэгтэйчүүдэд өгөхөд тохиромжтой шилдэг 4 сонголт
2159
Алдарт хүнсний 20-ийн зодооны өнөө хүртэл тайлагдаагүй дуулиант нууцаас
14752
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ЗӨВЛӨХӨӨ ХАЛДЛАГАД ӨРТСӨН ХЭМЭЭН ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ
187
"УРВУУЛАГЧ" ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН ӨНГӨ
546
ТАНД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ: Элэг юунд дуртай вэ?
2141
49 ГРАДУС ХҮРЧ ХҮЙТРЭНЭ
361
Дашийн Мундаа: "Халхын их аваргаа хүндэлдэггүй яасан арчаагүй хулгайч нар вэ" гээд Хадаа аваргаа өмгөөлж явлаа
5792
Эрдэмтэд дэлхий дээрх хамгийн дур булаам залууг торууллаа
2161
Луугийн замнал буюу Брюс Ли-гийн нууц түүх
3697
Ц.Элбэгдоржийн олны дургүйцлийг хүргэсэн хамгийн ТЭНЭГ ишлэлүүд
20476
“Бүх монголчууд Баяжихтун”
1510
Дэлхийн хамгийн хайр татам хүүхдүүд
2306
Шиврээ бороонд сонсоход тохирсон жинхэнэ "ЭМО" дуунууд
1415
Фэйсбүүк мессенжэр Unsend үйлдэлтэй болно
93
Алдартай киноны хэн ч анзаараагүй жижиг дүрд тоглосон ХОЛЛИВУДЫН ОДОД
3485
Оддын зургийг алсан ХӨГЖИЛТЭЙ залуу
3854
Б.Муссолиниг хамраар нь газар хатгуулсан “Луйварчдын хаан”
365
АМРАХ АГШИН: Эхнэр нөхрийн ТАТААДАГ паянгууд
3011
Хакерын халдлагад өртсөн одод
2821
Ойн цоорхойд нүцгэлсэн бүсгүйд хүч хэрэглэхээр завдсан мунаг эрд чухам юу тохиолдох нь энэ вэ?
6520
Япон улсын хотын соёлыг Монголтой харьцуулбал
6397
14 насандаа нөхөрт гарсан Анжелина Жолигийн өсвөр үеийн хувийн архиваас
2653
С.Баярын гадаад, дотоод дахь бүх хөрөнгүүдийн жагсаалт ил болж шуугиан тарилаа
123029
Ганбууш Г.Ганхүүтэй харьцуулсанд дургүйцэв үү
6032
Б.Нямбаяр: Жавхлан шиг дуучдыг рок попынхон "ХӨДӨӨНИЙ ТЭНЭГҮҮД" л гэдэг
8454
Хар арьст репперүүдийн ХҮҮХЭД НАСНЫ өхөөрдөм зургууд
1246
Орон гэргүй хүмүүст байшин барьж өгдөг 9 настай охин
1840
Жим Керри: Миний хувьд хамгийн том эрсдэлтэй алхмыг драмын кинонд тоглох гэж хэлэх болно!
1033
“Оюунлаг сурагч” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
767
Дэлхийн хамгийн өвөрмөц царайтай модель
2590
Трамп эхнэртээ гоолиг биеэ хадгалж үлдвэл хүүхдээ төрүүлэхийг нь зөвшөөрнө гэж байжээ
3257
ТАНД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ: Хаван буулгах хоол хүнс
1924

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27
Дэлгэрэнгүй мэдээлэл
28
28
Дэлгэрэнгүй мэдээлэл
29
29