ДОХ-той, тахир дутуу, ижил хүйстэн гэх мэтийн марзан амьтныг Ерөнхийлөгчөөрөө сонговол Америкийн зүрх сэтгэлийг шууд л эзэмдэнэ

2017-04-07 17:41:38

Ноднин жил манай нөхөр бид хоёр мөн гэр бүлийн хоёр болох найзуудтайгаа гадаадад очиж амарваа. Би чемодан энэ тэрийг үзэн яддаг болохоор цүнхэнд хэдэн футболк, жинсэн өмд, саравчтай малгай хийгээд л болчихов. Харин найз хүүхэн маань бүхий л хувцсаа авчирсан байв. Тэрээр шоу үзүүлж байгаа загвар өмсөгчөөс ч олон удаа хувцсаа солих агаад энэ нь манай нөхөрт их таалагдаж байгаа бололтой, түүнтэй сээтэгнээд жигтэйхэн байв. Нэг хоёр хоногтоо би гүрийгээд л байв: яадгийн би жинстэйгээ л байна, та нарыг рестораны хаалгач оруулаад, намайг болохоор оруулахгүй л байгаа биз, тэрэнд гутраад байх ч юм алга... Болино л биз...нээх их хүсээд байсан ч юм алга... Шөнө 2 цагийн үед сэрсэн чинь нөхөр маань ирээгүй л байна. “Яршиг л байна, больё, залхлаа, би ямар хогон дотроос олдсон юм уу, тэгэж ярьвал би чинь Оросын хамгийн нэртэй эмэгтэй шүү, би бол ухаантай, дажгүй бие хаатай, тэгэхээр ер нь нөхрөөсөө салъя...” ийм бодлууд толгойд хуй салхи мэт эргэлдэн орж ирэв. Энэ сайхан бодлоо тээгээд цаашаа нойрсов. Өглөө нөхөртөө хэллээ... би найз шигээ гоё бие, гоё хувцасгүй юм чинь хоёулаа салсан нь дээр юм байна гээд. Тэгсэн, манай нөхөр тачигнатал хөхрөөд явчихав. Элгээ хөштөл хөхөрснөө, надад ухаангуй хайртай гэж хэлээд, одоо хоёулаа гараад, такси аваад, эндхийн хамгийн гоё дэлгүүрт очоод чамд бүх юмыг авъя гэлээ. Тэгээд бид явлаа, бүгдийг авлаа. Тэр өдрөө би хувцсаа таван удаа солилоо. Оройн хоолны үеээр ресторан тэр чигээрээ намайг ширтэж байлаа. Сиротинский маань намайг эргүүлээд л...

Улс төрийн технологи дахь хувцаслалтын асуудал руугаа эргэж оръё. Парламентын сонгуулийн үеээр манай нам намайг Екатерина Ляховатай телевизийн халз мэтгэлцээнд ор гэв. Ер нь бол би хоёр эмэгтэй хүний халз мэтгэлцээнд дургуй л дээ: нийтийн байрны гал тогооны өрөөнд болдог хэрүүл шиг л харагддаг юм. Гэвч одоо яая гэх вэ, татгалзахаар хайран үнэгүй эфир болох гээд байв. Орохоор шийдлээ. Екатерина юу ярихыг, би юу гэж хариулах вэ гэдгийг ерөнхийд нь би төсөөлж байсан болохоор халз мэтгэлцээний маань хамгийн гол бэлтгэл нь хувцсаа зөв сонгох асуудал л байв. Технологичид намайг тод хөх пиджак өмс, яагаад гэвэл хөх өнгө бол сайхан сэтгэл, итгэл найдварын билиг тэмдэг, эсвэл хүрэн өнгийн ноосон даашинз өмс, учир нь хүрэн өнгө бол газар шорооны өнгө болохоор үзэгчид таныг газрын бурхан Деметратай зүйрлүүлж хүлээж авах болно гэж зүтгэв. Гэвч би өөрийнхөөрөө шийдэж цагаан сорочкан цамц өмсөөд дээр нь хар зангиа зүүчихэв. Тэгээд буруутаагүй, яг оносон байсан. Екатерина харин эмэгтэйлэг цамц, банзал, өндөр нарийн өсгийтэй туфль гээд - тэр аяараа эмэгтэй, эмэгтэй, эмэгтэй ирэв... Мэтгэлцээний дараа надад маш олон хүн: “чиний цамц, зангиа хоёр чинь ярьж байгаа юмнаас чинь илүү чамайг тодорхойлж харагдсан шүү. Шууд л эрс ялгаатай хоёр дүр босоод ирсэн. Нэг нь зөвхөн жендерийн асуудлаар л ажилладаг эмэгтэй улс төрч, нөгөө нь бүх асуудлаар өрсөлдөх чадвартай эмэгтэй улс төрч.”

Үйлчлүүлэгч хэзээд буруутна

Би “новширч” байгаа юм биш. Зүгээр л харьцуулах юмтай болоод л тэр. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үедээ би Америкт уригдсан юм. Улс төрийн нарийн дэг жаягтай Америк улс, ер бусын марзан амьтан улс төрийн тавцанд гараад ирвэл ихэд сонирхон дэмждэг. Хэрэв ямар нэгэн улс орон ерөнхийлөгчөөрөө ДОХ-той, төрөлхийн тахир дутуу, өнгөт арьстан, уламжлалт бус хүйстэй эсвэл ижил хүйстнээ сонирхдог гэх мэтийн марзан амьтныг сонгочихвол Америкийн сэтгэл зүрхийг шууд л эзэмдэх болно. Тийм болохоор Орос Улсад ази гаралтай, европ имиджтэй, тэгээд бас эмэгтэй – ийм 100% марзан этгээд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд гараад ирэнгүүт, америкчууд энэ марзан амьтныг авчирч байгаад сайтар эргүүлж тойруулж үзмээр санагдсан хэрэг. Бас баярласан юм шиг байна лээ: Оросод ийм явдал байж болж байгаа бол, магадгүй, Орос улс тийм ч найдваргүй болчихоогүй юм байна гэж. Ер нь глобал ертөнцөд эмэгтэй хүн байх их ашигтай. Эм хүйс гэдэг өөрөө шууд л, маш хүчтэй үнэгүй пиар болж өгдөг. Тэнд эрэгтэй улстөрч өөртөө анхаарал татахын тулд галзуурмаар их хөрөнгө зарцуулах ёстой байдаг бол эмэгтэй улстөрч харин, ямар нэгэн хүч гаргаж, хөдөлгөөн хийхгүйгээр л бүхний анхаарлыг өөртөө татчихдаг: ховор юм үнэтэй гэж энэ. Ийнхүү уригдаад, эргэлзэж - эргэлзэж явлаа, яг сонгуулийн кампанит ажлынхаа дундуур. Америкт очингуут минь тэндхийн улс төрийн технологичид намайг халамжиндаа аваадахав. Манайх шиг, бөөн амбиц болон өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлэх зорилго л өвөртөлсөн охид банди нар биш юм аа, тэд нар нь. Буурал үстэй, ухаан гэрэлтсэн царайтай агаа нар байдаг юм байна. Урьд нь конгрессмен, эсвэл төрийн департаментын гишүүн байсан, танил тал холбоо сүлбээ ихтэй, улс төрийн тэмцлийн агуу их туршлагатай хүмүүс байх. Цагтаа тэдний намууд нь ялж ч байсан, ялагдаж ч байсан болохоор зохих тогоонд хангалттай чанагдсан хүмүүс гэсэн үг. Тэгээд, эдгээр хүмүүс намайг тойрон суугаад эхний асуултаа тавьлаа:

-Таны сонгуулийн өрсөлдөөний гол мессеж юу вэ?

-Би ерөнхийлөгч болох гэж ерөнхийлөгчийн сонгуульд орсон юм биш. Оросод биеэ даасан институтууд байхгүй. Засгийг ард түмнээ тоодог болгохын тулд хүч хэрэгтэй. Энэ хүч хэзээ гарч ирдэг вэ гэхээр, хүмүүс саналаа одоогийн ерөнхийлөгчид биш, харин өөр нэр дэвшигчид өгсөн цагт гарч ирдэг. Тиймээс, одоогийн ерөнхийлөгч маань өөрийнх нь явуулж байгаа бодлогыг дургуйцдэг хүмүүсийг сонсоосой гэсэндээ л би энэ сонгуульд нэрээ дэвшүүлсэн юм. Хакамадагийн төлөө Хакамадад саналаа өгөх биш, өөрсдийнхөө төлөө Хакамадад саналаа өгөөрэй. Засагт өөрийнхөө дуу хоолойг хүргэе гэвэл Хакамадад саналаа өгөөрэй.

- Ёстой янзын, танд бидний зүгээс зөвөлгөө өгөхийн ч шаардлага алга. Яг зөв хийсэн байна, - гэж буурал агаа нар хэллээ.

-Дараагийн пункт: Тантай Оросын асуудлаар ажилладаг конгрессменууд уулзаж таны санал бодлыг сонсох хүсэлтэй байна. Бас Кондолиза Райсд та их сонин байгаа тул уулзъя гэж байна. “Бид хоёр хоёулаа марзан болохоор”-гэж дотроо би нэмлээ. Конгрессменүүдтэй та Орос улс “их наймд” байх уу үгүй юу гэдгийг хэлэлцэх үеээр уулзах болно. Харин Кондолиза Райс албан бус этгээдийг хүлээн авч уулзах эрхгүй болохоор таныг түүний нарийн бичгүүдийн нэг нь хүлээн авч уулзна. Энэ үеээр Кондолиза цай уухаар явж байгаад тантай “тааралдах” болно.

Энэ хоёр хоногт бид маш их ажил амжуулсан даа. Бүх юм шидийн юм шиг л бүтэж байв. Кондолиза Райс ч яг хэрэгтэй үед, хэрэгтэй кабинет рүү “санамсаргүй” орж ирээд л, бусад хүмүүсийн нэр усыг ч би түгтрэхгүй хэлж уулзаад л /надад тухайн хүний тухай мэдээллийг уулзахын яг өмнө нь өгдөг байсан юм/, телевизийн дэлгэцнээ ч би гэж цоглог бөгөөд өөртөө итгэлтэй айхтар амьтан харагдаад л. Яагаад гэвэл надад унтах, амрах цаг өгдөг, хамгийн гол нь намайг зогсоо зайгүй магтчихдаг байлаа: та янзын байна, та биеэ яг зөв авч явж байна, танд ямар ч улс төрийн технологичийн хэрэг алга гээд л. Би бүүр итгэчихэж байгаа юм чинь, өөрийгөө хосгүй мундаг, бүхнийг чадах болно гээд. Айлчлал биш, харин өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх, дотоод нөөцөө идэвхжүүлэх зорилготой сэтгэл зүйн эрчимт эмчилгээ шиг л байв. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг ёстой бөөн кайф байдаг байх аа.

Гэтэл манай улстөрийн хулхидагч нарын ажиллагаа бол яг эсрэгээр явдаг: дандаа үйлчлүүлэгчийн буруу гэнэ. Үйлчлүүлэгчийн санал болгосон бүх юм угаасаа л буруу гэсэн дүрэмтэй. Яагаад гэвэл чадвартай үйлчлүүлэгч бага мөнгө авчирна. “Би ерөнхийлөгч болох гэж ерөнхийлөгчийн сонгуульд ороогүй” гэнэ ээ? Та тоглож байгаа байлгүй? Энэ чинь шууд амиа хорлосонтой л адил. Таны аз болоход, та бидэнтэй учирч... бид таныг аварч чадна. Та өөрийгөө аврагдчихлаа гэж тооц. Бид таныг нэрд гаргаад өгнө. Эхний ээлжинд наад товчийг чинь одоохон унахаар болгох хэрэгтэй. Яг индэр дээр үг хэлж байхад чинь тасраад унаг. Цамц чинь ярагдахаар та ичсэн царай гаргаад, ард түмэн таныг зөв хүн байна гээд танд итгээд ирэх байхгүй юу... За хар, энэ байна, амжилтанд хүргэх кампанит ажлын бүрэн хувилбар... энэ мөрний үнэ 100 доллар, энэ хуудасны үнэ 1000 доллар, бүгд нийлээд хагас сая доллар. Аа, тийм, та Кремлээс, саналын 15%-г бидний тусламжтайгаар авч ялалт байгуулах зөвшөөрлийг авчихаж чадахгүй биз?

Үнэхээрийн яг ингэж асуусан шүү. Юу ч гэж хариулмаар юм бэ дээ? Чадалгүй яахав дээ. Амаар ч, бичгээр ч, нотариатаар батлуулаад ч, эсвэл дээр үеийнх шигээр, цусаар нь бичүүлээд ч авч чадна. Гэхдээ хүсэхгүй байна. Зүгээр л, зэвүүн зантай болохоороо тэр. Яадгийн, тэр муусайн Кремлийнхэн шөнө нь унтахгүй, өдөр нь цонхоороо намайг харуулдаад л: “ Ирина минь, бидний гэрэл гэгээ - Муцуовна минь, хаашаа алга болчихов доо,чи минь ? Ирж зөвшөөрлөө авахгүй яачихав даа?”-гээд л шаналаад байж байг, гоё шд...

 

Ирина Хакамада "Улс төр дэх секс" номноос

Санамсаргүй мэдээ
Дэлхийн бүх эмгэнэлт дүр зургуудыг АЙМШИГТ, хошин дүрслэлээс хараарай
1956
42 настай Эва Лонгория тачаангуй зураг авалтанд оролцжээ
1020
Африкт харь гарагийнхны шарил олджээ
4132
Б.Бат-Энэрэл: Бид бол ирээдүйн шинэ Монголчууд шүү. Бид нар чадна аа
883
Япончуудын тухай хамгийн ГАЖ 10 баримт
1855
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №11
3368
Давсны хэрэглээг бууруулснаар зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлнэ
1135
Хүн төрөлхтний элч болсон 57 бүсгүй САНСАРТ аялаад байна
905
Алжаал тайлах 10 хором буюу хамгийн хөөрхөн 12 онигоо
6227
Японд очоод таны хэзээ ч идэхийг хүсэхгүй 6 төрлийн амьтнаар хийсэн хоол
3391
Ядарсан эцэг эхийн шалгарсан арга: ХҮҮХЭД СААТУУЛАХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГУУД
2416
Ээжийнхээ үхэлд хорссон Гитлер жүүд үндэстэнг хайр найргүй хядаж байжээ
13466
Дэлхийн түүхэн дэх хамгийн хачирхалтай олдвор Монголын говиос олдож байжээ
6001
Шүдний өвчлөл хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ
768
”MISS MONGOLIA” тэмцээний 10 жилийн түүх-ялагчид
1729
Гэрэл зурагчин танихгүй хүмүүсийг үнсэхээсээ өмнө болон дараа нь зургийг нь авчээ
3289
Ухаалаг утсыг шүүмжилсэн /+18/ зургууд
5615
Төгөлдөр хуурч С.Ами: Сүүлийн үед "шоудхаас" илүү караокед дуулах нь элбэг болж
2857
Г.АЮУРЗАНА: Эмэгтэйчүүд зөвхөн аахар шаахар л зохиол бичиж чадна. "Салхинд туугдагсад", "Харри Поттер" гэх мэт.
3775
Н.Түвшинбаяр: Алхам тутамдаа хариуцлага үүрч явна
2845
”Эзэгнэгч” уран сайхны кино Эрдэнэт хотод гарч эхэллээ
796
Дэлхийн түүхэнд баатар болон бичигдсэн БИЕЭ ҮНЭЛЭГЧ бүсгүй
5532
Э.Одгэрэл: БИ НЭГ ЭРИЙН ЭХНЭР БОЛООД, ЖИРИЙН ЭЗЭГТЭЙН АМЬДРАЛААР АМЬДРАХЫГ ХҮСЭЭГҮЙ
15629
Улс төр дэх секс-V хэсэг: В.Путинаас ямар ч үнэр гардаггүй байсан...
8315
"Ералаша" хүүхдийн цуврал киноны одод ингэж өөрчлөгджээ
2508
Хүүхнүүд ер нь л АЮУЛТАЙ гэдгийг нотлох сонирхолтой баримтууд
3270
Богд хааны БОР ЗААНЫ тухай...
1275
Нүүр будалтаараа сая гаруй захиалагч татсан ӨСВӨР НАСНЫ хөвгүүд
2172
Зөнч шулам Шиптон эхийн аймшигт зөгнөлүүд
2237
Домогт чекистийг алдаршуулсан сүүлчийн зураг
4461
“ХАЧИН АРАНШИН”-тай дэлхийн тэрбумтанууд
1864
56 долларын үнэтэй 5 ширхэг чипс
591
Тоглоомчдод зориулсан ЭРОТИК хуанли
3453
Гуяндаа хутгалуулсан эрэгтэйн амийг СОНСОГЧИД аварчээ
1123
Нүүрэн дээрээ шивээс хийлгэх нь эмэгтэй хүний АРИУН НАНДИНГ илтгэдэг
1667
ЦООДОЛЫН ХУЛАН: ДУУГҮЙ БАЙХААР ХУДЛАА БУРДАГ НӨХДҮҮД НЬ ООДРООД БАЙХ ЮМ
5173
Холливудын тарган моделиуд амьдрал дээр таны төсөөлсөнөөс АЙМШИГТАЙ
8442
Эрдэмтэд дэлхий дээрх хамгийн дур булаам залууг торууллаа
2112
Далавчгүй “сахиусан тэнгэр” өргөмөл охин Василина
3167
Х.Баттулга: Би уг нь Х.Тэмүүжинг халаасны өрөөнд байхад нь БАЙР хүртэл авч өгч байлаа
7525
ЯЛАЛТЫН ӨДӨР: Дэлхийн II дайны 35 алдартай зураг
2010
Чернобель дахь атомын цахилгаан станц дэлбэрсэн аймшигт ТҮҮХИЙН ГЭРЧИЙН өчил
3810
Тэрбумтнуудтай холбоотой факт: Тэдний 20 хувь нь дээд боловсролгүй
1935
"TOP SECRET" Холливудын оддын хэнд ч хэлдэггүй АЙМШИГТ нууцууд
2232
Таван гайхалтай инээдмийн киноны жүжигчдийн ЭМГЭНЭЛТ хувь тавилан
2823
Дэлхийн хамгийн үнэтэй 10 гэрэл зургийн нийт үнэ 59.2 тэрбум
1214
Бүсгүй минь инээмсэглэж яваарай тоглолт болно
579
Дэлхийн алдартай одууд "ОД" болохоосоо өмнө ямар ажил хийдэг байв
2144
Гэлэнмаа нарын сонирхолтой амьдрал фото
3190
Хийлч Дээгий: ЭМЭГТЭЙ ХҮН 20-30 НАСАНДАА ДУРЛАЖ, ХАЯГДАЖ, БАС ЯВАЛДАХ Ч ХЭРЭГТЭЙ ЮМ
24798

ТАНД ХЭРЭГТЭЙ 100 БАЙГУУЛЛАГА

“ALDAR.MN" сайтын мэдээ бүрийн доор байрших эдгээр цэс нь ямар нэгэн шалгаруулалт, рейтингийн жагсаалт биш бөгөөд та бүхэн ангилал тус бүрт онцлогдсон байгууллага, бүтээгдэхүүн, хүмүүсийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, таалагдсан тохиолдолд LIKE дарах боломжтой. 

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19