Улс төр дэх секс-III хэсэг: Элит зиндааны "биеэ үнэлэгч"

2017-04-01 16:08:12

За байз, налах лангуу тавиур энэ тэр алга... Багана л байна, за яахав болгохоос...Би багана руу очиж нэг гараараа түүнд тулан, нөгөө гартаа хундагаа барин, Николь Кидманы харцаар харахыг хичээн зогсов. Амарч байгаа хүний тайван харцаар...Таван минут болоход миний эргэн тойронд хүнээр дүүрч, бүгд л надтай яриа өрнүүлэх гээд дайрчихаж билээ. Сур, сур, бас дахин сур!

Тест: Та төрийн түшээ байж чадах хүн мөн үү?

Та, төрийн департаментын бүхий л зиндааны түшмэлүүд оролцож буй албан ёсны хүлээн авалтанд ирсэн байна. Таны зорилго: Хүмүүсийн анхаарлыг таталгүй, нэг ч хүнтэй үг солихгүйгээр “томчуудыг” “жижгүүдээс” ялган таних, мөн хэн нь дээш өсч яваа, хэн нь доош уруудаж явааг тодорхойлох. Доорхи аргуудын аль нь танд илүү үр дүнтэй санагдаж байна вэ? Та аль аргыг хэрэглэх вэ?

а/ Хүмүүсийн гутлыг анхааралтай ажина. Гутал нь тоос болсон, эсвэл хүйтний улиралд бол дулаан гутал өмссөн этгээдүүд явган амьтад байж таарна, тэгэхээр тэд хамгийн “жижиг амьтад”. Эднийг хамгийн түрүүнд хасна. Дараа нь үлдсэн хүмүүсийг архи ууж байгаа үгүйгээр нь ялгана. Ууж байгаа нь жолоочтой дарга нар гэсэн үг. Уухгүй байгаа нь өөрөө машинаа барьдаг жижгэвтэр түшмэл... тэднийг бас хасна. Үлдсэн томчуудаас хамгийн том нь хамгийн түрүүлж хүлээн авалтаас явна.

б/ Эхлээд дипломат, эсвэл цүнх барьсан этгээдүүдийг хасна. Томчуудын цүнхний үүргийг хажууд нь байгаа референт нь гүйцэтгэдэг учраас тэд цүнхгүй явдаг. Дараа нь утас цохиж байгаа хүмүүсийг хасна: өөрсдөө утас цохиж, “би тэр байна аа” гэх нь хаадын хийдэг ажил биш. Мөн дуугарч байгаа утсаа авч ярьж байгаа хүмүүсийг хасна: төрийн томчуудтай шууд холбогддог хүн цөөхөн бөгөөд тэр болгон тэд энэ эрхээ эдлээд байдаггүй. Үлдсэн нь том дарга нар.

в/ Сэтгүүлчдийг ашиглах. Телевизийн операторууд мөрөн дээрх камераараа мөс зүсэгч хөлөг онгоц лугаа адил “жижиг гаруудыг” хүн байна гэж тоохгүй хага яран дайрна. Дуран авай хэн рүү чиглэж – тэд томчууд болой.

Хариулт. Та аль ч аргыг сонгосон байсан төрийн түшээ байж чадахгүй юм байна. Учир нь жинхэнэ төрийн түшээ хүн энэ аргуудын алийг нь ч хэрэглэхгүй. “Заяаны” төрийн түшээ хүн бол бусдын зиндааг мэдрэх төрөлхийн зөн совинтой юм шиг байдаг. Ямар ч олон танихгүй, зүсэн бүрийн хүн цугларсан хүлээн авалтанд очсон бай, “заяаны түшээ” бол шууд л өөртэйгээ ижил зиндаатныг тодорхойлж чаддаг юм билээ. Мөн хэний урд бөхөлзөж болохыг алдахгүй тогтоодог.

Толгой дохиод л цаашаа харчихаж байгаа бол цаадах нь өөрөөс нь доогуур зиндааны дарга гэсэн үг. Хэдэн үг солилцсон бол тэр хоёр хүн ижил гишгүүр дээр байдаг хоёр, эсвэл нэг нь одоохондоо нэг гишгүүрээр доогуур байгаа боловч дээшилж байгаа хүн байж болно. Хүмүүс тоож харахгүй байгаа хүн бол эрчимтэй уруудаж байгаа түшмэл.

Хэрэв та хүмүүсийг том жижгээр нь ялгах мэдрэмжээ хөгжүүлж чадахгүй байгаа бол хүмүүсийн хоорондоо хэрхэн мэндэлж байгааг анхааралтай ажиглаж бай. 30 минутын дараа гэхэд л бүх юм тодорхой болоод ирнэ.

"Халтуурчид”

“Хэрэв та, Ирина Муцуовна, эрэгтэй хүн байсан бол ч...ялангуяа намдуу сайхан хоолойтой эр байсан бол,” - гэж бодлогширонгуй хэлээд улс төрийн технологич залуу намайг “лабораторийн харцаар” шинжив. Би ч санал нийллээ: нээрээ, намдуу хоолойтой эр хүн ч догь шүү...Гэхдээ энэ технологич залууд баяртай гэж хэлээд явуулсан. Тэгэхгүй бол, нэг л мэдэхэд би, Хакамада биш,харин тархиндаа сонгуулийн өмнөх өрсөлдөөний сум зоолгочихлоо хэмээн толгойгоо дангинатал боочихсон цэнхэр нүдэн залуу Александр Белов болоод хувирчихна. Уул нь ч,толгойдоо буудуулсан гэж жүжиглэх нь харьцангуй хүмүүнлэг хувилбар л даа. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үед минь манай нөхөр хүүхэд хоёрыг хулгайлагдсан гэх жүжиг тавъя гэж надад нэгэн улс төрийн технологич санал болгож байсан юм даг.

-Та бод доо? Хэвлэл мэдээллийнхэн шуугиад л, ард түмэн таныг өрөвдөн хайрлаад л, телевизийн бүх сувгаар та доголон нулимсаа арчсанаа, хөмхийгөө зуун “ намайг юу ч зогсоож чадахгүй, би эцэстээ хүртэл тулалдана” гэж хэлж байгаа ролик гараад л... Өрсөлдөгч нар чинь биеээ хамгаалахаас өөр гарцгүй болно, гэхдээ хэн ч тэдэнд итгэхгүй нь мэдээж. Тэгээд тэдний рейтинг навс унаад, харин таных бол суга өсөөд л...

Орос Улс дахь улс төрийн технологийн зах зээл дэндүү бохир, дэндүү мэргэжлийн бус байгаа. “Сонгогдохын өвчин туссан”, гэхдээ яаж дээшээ гарах механизмын тухай ойлголт ч байхгүй гэнэн мангардуу хүмүүсийг шулах ганцхан зорилготой. Ийм амьтан олдонгуут- түүн рүү бүгд шаваад ирдэг. Хамгийн гол нь, мөнөөх мангар нь мөнгөтэй байвал л боллоо. Остап Бендер: ”Хүн амаас мөнгийг нь шударгаар салгаж авах олон арга байдаг” гэж хэлдэг түмэн зөв. Манай улс төрийн технологи бол энэ олон аргын нэг нь. Жишээ нь, та юу гэж бодож байна, ерөнхийлөгчид нэр дэвшигч 4 хүнийхээ хамт Санкт-Петербург руу 2хоногийн хугацаатай яваад ирэхэд хэр их мөнгө орохов? Надаас 150000 /зуун тавин мянган /доллар нэхсэн гээд бод! Төсвийг нь харсан чинь онгоцны таван тийз л гэхэд 10 000 доллар, зочид буудлын зардал нь хоногт мөн л 10000, хурлын танхимыг 2 цаг түрээслэхэд 25000, бусад зардал нь ч иймэрхүү “үнэмшилтэй” юм хийсэн байв. Би сонирхлоо: Та нар биднийг хувийн “Боинг”-оор авч явах гэж байгаа юм уу? Петр хааны ордонд байрлуулах юм уу? Сонгогчидтой хийх уулзалтыг Эрмитажийн хааны суудлын их танхимд зохион байгуулах гэж байгаа юмуу? Ийн наймаалалцсаны үр дүнд өнөөх төсөв маань 5 дахин багасаад ирлээ. Тэд нарын хэн нэг нь ичмэр аядсан гэж бодож байна уу? Огтхон ч үгүй. Дараачийн арга хэмжээний анхны төсөв арай бага “панаалтай” байсан гэж бодож байна уу? Яг шд... Тэд чинь үйлчлүүлэгчээ хүн гэж үздэггүй юм. Нэг муу мангар амьтанд, мангар гэдгээ сонгогчдоос хэрхэн нууж, ухаантай царайлахыг зааж өгч байгаа юм даг уу даа. Өөрсдийгөө “пиардахад” ч энэ нь их хэрэгтэй. Үйлчлүүлэгч нь ялсан тохиолдолд хамаг гавъяа тэднийх болно: Ийм мангар амьтныг бид нар л ялуулж чадаж байгаа юм гэнэ. Ялаагүй тохиолдолд: ийм мангар амьтныг бид нар ч ялуулж чадсангүй гэнэ.

Хэн ч биш байсан амьтныг ХҮН болгож чаддаг мэргэжлийн технологичид бол хахууль авдаггүй цагдаа нартай хамт номын тавиурууд дээр л байдаг байх. Амьдрал дээр бол,их л бодож, учиргүй ажил хэрэгч дүр эсгэсэн амьтад л гүйлдээд байна. Үс нь дандаа босчихсон, нүд нь дандаа бүлтийчихсэн, энд тэндээс нь гранат мэт багц багцаараа гар утас унжчихсан...Эгээтэй л окопны ирмэг дээр зогсчихсон, дайсны танкны цувааг зогсоох гэж байгаа байлдагч мэт. Хэрэг дээрээ бол тэд юуг ч зогсоох гээгүй. Юун танкны дор өөрсдөө орох...Харин үйлчлүүлэгчээ бол – ёстой л пажааласт: хаашаа ч, юуны ч дор шургуулахдаа тоохгүй. Гэхдээ, мэдээж, мөнгөө төлснийх нь дараа. Өөрсдөө бол олон хүнтэй газар байхаас сүнсээ зайлтал айна, сонгогчид хэмээх ард түмнийг “архи, зодоон, балалайк” гэсэн түвшинд л муухан төсөөлнө.

Бүрээ бөмбөртэй

Нэг удаа би Америкт, А. Гор сонгогчидтойгоо супермаркетад уулзалт хийнэ гэхээр нь яваад очив. Бөөн бөмбөлөг, бишгүүр, сэтгэл бадраасан хөгжим...Сонгогчид дороо бүжиглэн нэр дэвшигчээ хүлээж байлаа. Тэгсэн, нэг хөгжилтөй хар хүүхэн гүйж гарч ирээд микрофоны дэргэд бүжиглэнгээ: “Өнөөдөр бид... хэнтэй уулзах гэж байгаа билээ?... Манай улсын хамгийн сайхан, хамгийн шилдэг, хамгийн хамгийн...Хэн билээ? Энэ бол бидний...бидний...Йес, йес!!! Бидний Гор!!! Дараа нь рэп-бүжигчин, наранд борлосон царайтай ковбой, шорт өмссөн настай эмэгтэй гэх мэтээр янз бүрийн хүмүүс гарч ирээд л байдаг, гарч ирээд л байдаг, хүмүүсийг халаагаад л байдаг, хөөрүүлээд л байдаг. Цагийн дараа, хүмүүсээс бараг утаа гарч эхлэх үед л нэг юм “Өвлийн өвгөн маань хаана байна аа? Дуудах уу?... Өв-лийн өв-гөн...өв-лийн өв-гөн..” Гор гараад ирлээ. Хүмүүс чив чимээгүй болоход, тэрээр пиджакныхаа халааснаас цаас гаргаж ирээд 15 минут орчим хугацаанд нойр хүргэм юм уншсанаа, өнөөх “шпи”-гээ нугалаад, халаасандаа буцаагаад хийчихэв. Тэгээд, одоо л нэг харцаа өргөж бэлдсэн хошигнолоороо харвав. Хүмүүс ч хөхрөөд, дэвхцээд, орилоод, бөөн баяр хөөрт автаад явчихав. Уулзалт дээр шууд лидерээ гаргаад ирдэггүй юм байна. Энэ энгийн, гайхамшигтай үр дүнтэй аргыг би дуурайж хэрэглэхийг хүсээд- хүсээд нэг ч удаа чадаагүй. Манай нөгөө, ард түмнийг дураараа удирдаж, хүссэнээ хийлгэж чадна гээд гайхуулаад байдаг “мэргэжилтнүүд” мөнөөх ард түмнээ натурал хэмжээгээр нь харахаараа сүнс нь зайлсан мэт хөшчихдөг юм билээ. Тайз руу тэднийг яаж ч түлхээд гаргаж чадахгүй байгаа юм чинь. Нэмэлт төлбөр, шагнал урамшуулал амлаад ч нэмэргүй юм билээ.

Харин тэд стадион дээр гала-концерт зохион байгуулах аймаар дуртай. Тэрэн шиг сайхан юм тэдний хувьд үгүй: төсөв мөнгө нь их, дуучид дуулаад л, үзэгчид орилолдоод л байж байна, харин тэдэнд өөрсдөд нь бол хийх юм юу ч байхгүй юм чинь, сайхан байлгүй яахав? Нэр дэвшигчид нь, одуудын хит дуунуудын завсар зайгаар микрофон барьж гарч ирээд өөрсдийнхөө уриа лоозонг хашгиран гүйнэ. Тэгэхдээ өөрсдийгөө поп одууд гэж боддог юм уу, эсвэл анхны христууд гэж төсөөлдөг юм уу, үгүй бол Чилийн дарангуйлагчтай адилтгаад ч байдаг юм уу, бүү мэд, нээх баяссан амьтад л гүйгээд байна. Би л лав өөрийгөө шал тэнэг амьтан шиг л харагдаж байгаа байх даа гэж бодоод байсан. Тэгэж бодсон маань яг зөв байсан байна лээ: нэгэн тоглолт дээр сонгогчид намайг “Yesterday”-г дуулаадхаач гэж авдаг байгаа? Йоко Онотой андуурсан юм байлгүй? Аргагүй ч юм уу даа: рок хөгжимчдийн дунд зогсож байгаа япон царайтай бүсгүй Йоко Оногоос өөр хэн байх вэ дээ? Астраханкинаг байсан бол ямар дууг дуул гэх байсан бол? “Ой мороз, мороз”-ыг л дуул гэх байх даа?

Ийнхүү, манай улс төрийн технологичид гэгдэх сайн дурынхан одоогоор найр цэнгүүн зохион байгуулагчдын хэмжээнд л байна.Яахав, ялах тохироогоо хийгээд бүхнийг зохицуулчихсан нэр дэвшигчид, илүүдээ гарсан мөнгөтэй бол, сонгуульд өрсөлдөж байгаа дүр үзүүлэнгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх зорилгоор тэднийг хөлслөхөд болохгүй юм байхгүй л дээ. Гэхдээ л, гадаадын фирмүүдийг хөлсөлсөн нь дээр. Амралт зугаа цэнгээ зохион байгуулах тал дээр тэд манай эднийг дагуулахгүй, хол хаяна. Ёстой “зад авна”.

Саяхан би элит зэрэглэлийн супермаркетийн нээлт-сурталчилгааны баярт уригдаад очлоо. Баярын “цэсний гол хоол нь” олны танил, нэртэй цуутай хадагтай нар “от кутюр”, эсвэл өөрийнхөө авдарны ёроолоос гаргасан хуримын даашинз өмсөн үзүүлэх явдал байлаа. Ухаандаа, зохион байгуулагчдын төлөвлөснөөр бол, телевизийн нэрт хөтлөгчид, жүжигчид, эстрадын одууд болон улс төрч Ирина Хакамада, бяслаг хиаман дундуур сүйт хүүхнүүдийн дүрд хувилан алхах ёстой байв. Гэтэл энэ сүйт хүүхнүүдийн хамгийн залуу нь л гэхэд гуч хол давсан настай гээд бод доо? Манай ард түмэн юмыг олж шоглохдоо ямар гаргуун билээ гэдгийг бодсон хүн байхгүй бололтой. “Энэ дэлгүүрт зарагдах хүнс, энэ сүйт бүсгүйчүүдийн адил “шив шинэхэн” байх юм байна” гээд л шоглоно гэдгийг бодсон мэргэжилтэн мэдээж бүр байхгүй... Би манай гял цал одуудыг энд гомдоох гээгүй юм шүү. Тэд маань хорхойд хоргүй хүмүүс. Өөрсдийнхөө паралель ертөнцдөө амьдраад л, хэнд ч гар хүрэхгүй, улс төрд шургах гэж зүтгэхгүй, гадаадын төсөв хөрөнгөнөөс чимээгүйхэн шиг зулгаачихаад л сууж байдаг улс. Би тэдний өмнө малгайгаа аван мэхийхэд ч бэлэн байна: өнөөдөр Орос улсад эрх чөлөөтэйн дээр баян хангалуун, тэгсэн мөртөө хэнд ч (засаг захиргааныханд ч, төрийн түшээд ч, цагдаагийнханд ч) худалдагдахгүйгээр амьдарч чадаж байгаа нь цөөхөн шүү дээ?

Тэр ягаан малгайтай- хэн бэ?

Нэг ч технологич надад яаж хувцаслах талаар тайлбар өгөөгүй. Өнөөх л товчоо таслаж унагаах мэтийн тэнэг зөвөлгөө л өгдөг байсан. Тэд чинь дандаа эрчүүдтэй ажилладаг байсан шүү дээ. Эрчүүдийн рейтинг ямар тэдний өмссөн өмдний загвар хийцээс шалтгаалах биш, бүгд л ижил юм чинь. Цамцны нь зах хиргүй байна уу? Оймс нь ойролцоо өнгөтэй байна уу? Зангиа нь хажуудаа гарчихаагүй байна уу? Тэгвэл тэгээд л боллоо шд. Чубайсд Жириновскийн пиджакийг, Явлинскийд Путиныхыг өмсгөчихлөө гэхэд хэн ч үүнийг анзаарахгүй өнгөрнө. Харин Любовь Слискад - Валерия Новодворскаягийн нэлэмгэр хувцсыг өмсгөөд, Новодворскаяд - Слискагийн бие барьсан костюмыг өмсгөчихвөл яахав? Эсвэл Валентина Матвиенкод Ирина Хакамадагийн хувцсыг өмсгөвөл яах вэ? Тийм Матвиенког өөрийнх нь бие хамгаалагчид ч танихгүй, хотын захиргаа руу нь ч оруулахгүй биз дээ? Ирина Хакамада хэрэв торон цамц, “годе” загварын банзал өмсчихвөл Ирина Хакамада биш болчихно шүү дээ. Эрэгтэй хүний хувьд, хамгийн гол зэвсэг нь түүний толгой ба ааш маяг нь байдаг. Бусад зүйл нь зүгээр л ашигтай - ашиггүй нэмэлтүүд болдог. Харин эмэгтэй хүн бол шал өөр. Тэр л эмэгтэйн өөрийн гэсэн дүр төрхийг бүрдүүлэхэд хувцаслалт хамгийн чухал байрыг эзэлдэг. Үүний тухай хичнээн олон кино хийгдсэн, хичнээн олон жүжиг тавигсан, хичнээн олон ном бичигдсэн байдаг билээ? Тэдгээрийн үйл явдлын хамаг зангилаа нь ердөө л, гол баатар эмэгтэй хувцсаа сольсноор - царай муут байснаа үзэсгэлэнт бүсгүй, гудамжны янхан байснаа намбалаг хатагтай, хүйсийг нь тодорхойлоход ч хэцүү хачин юм байснаа дур булаам босс эмэгтэй болон хувирдаг биз дээ? Эрчүүдийн тухай иймэрхүү зохиолууд байдгийг би санахгүй л юм байна.

 

 

Ирина Хакамада "Их улс төр дэх секс" номоос...

Санамсаргүй мэдээ
Т.ГАНБОЛД: ДОРЛИГЖАВ БАЙГАЛИЙН ЖААХАН ТЭНЭГДҮҮ ХҮН
2298
Хойд Солонгосын "өрөвдмөөр" амьдрал "нууц камерын дуран"
8198
"УЛС ТӨР ДЭХ СЕКС" - I ХЭСЭГ
10931
Ц.НЯМДОРЖ: Хашаа болгонд хаус барина гэж бураад байсан Бат-Үүл хаачив!
4202
Хүн төрөлхтний элч болсон 57 бүсгүй САНСАРТ аялаад байна
1006
Тиматигийн карьер Оддын академи нэвтрүүлгээс эхлэлтэй
2454
Дэлхийн хоёрдугаар дайны үед 1000 цэргийг зооглосон МАТАР
5283
Хар арьст репперүүдийн ХҮҮХЭД НАСНЫ өхөөрдөм зургууд
1332
Дэлхийг цочроосон хамгийн аймшигт 10 Цунами
1588
Викториа Райдос энэ сарын 29-нд Монголд ирнэ
813
Зургаадугаар сарын "тренд" болсон 10 #ГЭНЭЭ
1805
Шил, лааз түүгчээс дэлгүүрийн "БОСС" болсон залуугийн түүх
669
Оддыг яг түүн шиг элэглэсэн нь
2814
Ц.ЭЛБЭГДОРЖ: ЗАНГИАГАА ЗҮҮГЭЭД, ГУТЛАА ТОСЛООД АТГ-РУУ ЯВЪЯ ДАА
154
3 саяыг халаасалсан Т.Бархүүг өмнөх дугаарын оролцогч П.Баярцэнгэлтэй харьцуулбал
8186
Өнөөдөр Майкл Жексон 59 нас хүрэх байлаа
1820
Монголын олны танил хосуудын аз жаргалтай агшнууд
2612
Улс төрчдийг "сүйрүүлсэн" ТОП 5 видео
1271
Дэлхийн хамгийн анхны САХАЛТАЙ ЭМЭГТЭЙ сүрьеэ өвчнөөр нас барж байжээ
5365
Дуучин Отгонжаргалтай учир ургуулж эхнэрээсээ салсан МУГЖ Г.Ариунбаатар жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарч байна
6509
Загварын бүсгүйчүүдийн нууцлаг агаад өвөрмөц хоч
4375
Алдарт гэрэл зурагчин Эллиотта Эрвиттагийн ЁЖТОЙ бүтээлүүд
2016
Сирийн сайн дурын аврагч нурангаас санаандгүй өөрийн ОХИНОО аварчээ
9668
Тоглоомчдод зориулсан ЭРОТИК хуанли
3615
Хөхөө ил гаргаж кинонд тоглосон 20 эмэгтэй жүжигчин
3337
Удган Түдэв: "С.Зориг агсны хэргийн үнэнийг хэлсэн хүн үхнэ"
17120
АСАШЕОРЮҮ Д.ДАГВАДОРЖ: ЭЛБЭГДОРЖ ОО, УДАХГҮЙ ЧАМАЙГ ШҮҮНЭ!
18498
Ю.Балжидмаа: Би нэг хэсэгтээ найз залуутай болохгүй ээ. А.Гантулгаас салсан шалтгаан маань...
8138
Инстаграмын шинэ ТРЭНД
2736
"Газар уснаа явагч" киноны Гуттиерегийн дүрийг бүтээсэн гайхалтай АНАСТАСИЯ
2047
Ган төмсөгтэй залуустай танилц
2107
Г.Ганхүү ЯГ ҮНЭНДЭЭ хэн шиг харагдсан бэ?
2203
Эсрэг болон ижил хүйстнээ зэрэг сонирхдог байсан алдартнууд
1985
Жүжигчин У.Уранчимэг: Эхнэр нөхрийн дунд нууц байлгүй яахав. Энэ чинь л бодит амьдрал
9891
Фэйсбүүк од О.Осоржамаагийн тухай интернэт дахь онцлох 10 ХӨГЖИЛТЭЙ пост
9745
Бүсгүй минь инээмсэглэж яваарай тоглолт болно
653
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын хэрэглээ болжээ
2125
Бельгийн Дипломатчийн авсан 1976 оны Улаанбаатар хотын ГАЙХАЛТАЙ зургууд
2452
МNTM-ИЙН ОРОЛЦОГЧДЫН ЗУРАГНЫ ХӨГЖИЛТЭЙ ЭВЛҮҮЛЭГ
435
Казакстан улсын алдарт дуучин Төрөгали Төрөали Улаанбаатарт “Тал нутгийн хүү” тоглолтоо хийнэ
955
Амиа хорлосон 22 настай охины үхлийн шалтгаан "Сохо Мебель" ХХК-ийн захирал байв уу
13739
Дэлхийг шуугиулсан хоёр залуугийн үнсэлт
2918
Хүн хамгийн ядуу байсан ч АЛТАН ЗҮРХТЭЙ байж болдог юм
2104
ДЭЛХИЙ 2099 он гэхэд ингэж өөрчлөгдөнө
751
Голын эрэг дээр халуухан залууг эдлэсэн өдөр
5129
И.Одончимэг: Хэрвээ Т.Бархүү авьяас чадваргүй байсан бол миний нүдэнд өртөх ч үгүй
6241
Б.НАРАНХҮҮ: ДУНДГОВИЙН БҮХ АХМАДУУДДАА ГУРИЛ БЭЛЭГЛЭНЭ
962
Ерөнхийлөгч Доналд Трамп монголчуудыг "хошгоруулсан" болохыг ЭСЯ-наас мэдээллээ
2164
Дэвид Бэкхэм: Роналдо хэзээ ч Мессигийн хэмжээнд ирэхгүй. Месси бол бүх цаг үеийн шилдэг нь.
5731
2018-2019 онд зарлагдаж буй гадаадын их, дээд сургуулиудын ТЭТГЭЛЭГ
40

100 ЯРУУ НАЙРАГЧ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27
Дэлгэрэнгүй мэдээлэл
28
28
Дэлгэрэнгүй мэдээлэл
29
29
Дэлгэрэнгүй мэдээлэл
30
30
Дэлгэрэнгүй мэдээлэл
31
31
Дэлгэрэнгүй мэдээлэл
32
32
Дэлгэрэнгүй мэдээлэл
33
33
Дэлгэрэнгүй мэдээлэл
34
34
Дэлгэрэнгүй мэдээлэл
35
35
Дэлгэрэнгүй мэдээлэл
36
36
Дэлгэрэнгүй мэдээлэл
37
37
Дэлгэрэнгүй мэдээлэл
38
38
Дэлгэрэнгүй мэдээлэл
39
39
Дэлгэрэнгүй мэдээлэл
40
40
Дэлгэрэнгүй мэдээлэл
41
41
Дэлгэрэнгүй мэдээлэл
42
42
Дэлгэрэнгүй мэдээлэл
43
43
Дэлгэрэнгүй мэдээлэл
44
44
Дэлгэрэнгүй мэдээлэл
45
45
Дэлгэрэнгүй мэдээлэл
46
46
Дэлгэрэнгүй мэдээлэл
47
47
Дэлгэрэнгүй мэдээлэл
48
48
Дэлгэрэнгүй мэдээлэл
49
49
Дэлгэрэнгүй мэдээлэл
50
50
Дэлгэрэнгүй мэдээлэл
51
51
Дэлгэрэнгүй мэдээлэл
52
52
Дэлгэрэнгүй мэдээлэл
53
53
Дэлгэрэнгүй мэдээлэл
54
54
Дэлгэрэнгүй мэдээлэл
55
55
Дэлгэрэнгүй мэдээлэл
56
56
Дэлгэрэнгүй мэдээлэл
57
57
Дэлгэрэнгүй мэдээлэл
58
58
Дэлгэрэнгүй мэдээлэл
59
59
Дэлгэрэнгүй мэдээлэл
60
60
Дэлгэрэнгүй мэдээлэл
61
61
Дэлгэрэнгүй мэдээлэл
62
62
Дэлгэрэнгүй мэдээлэл
63
63
Дэлгэрэнгүй мэдээлэл
64
64
Дэлгэрэнгүй мэдээлэл
65
65
Дэлгэрэнгүй мэдээлэл
66
66
Дэлгэрэнгүй мэдээлэл
67
67
Дэлгэрэнгүй мэдээлэл
68
68
Дэлгэрэнгүй мэдээлэл
69
69
Дэлгэрэнгүй мэдээлэл
70
70
Дэлгэрэнгүй мэдээлэл
71
71
Дэлгэрэнгүй мэдээлэл
72
72
Дэлгэрэнгүй мэдээлэл
73
73
Дэлгэрэнгүй мэдээлэл
74
74
Дэлгэрэнгүй мэдээлэл
75
75
Дэлгэрэнгүй мэдээлэл
76
76
Дэлгэрэнгүй мэдээлэл
77
77
Дэлгэрэнгүй мэдээлэл
78
78
Дэлгэрэнгүй мэдээлэл
79
79
Дэлгэрэнгүй мэдээлэл
80
80
Дэлгэрэнгүй мэдээлэл
81
81
Дэлгэрэнгүй мэдээлэл
82
82
Дэлгэрэнгүй мэдээлэл
83
83
Дэлгэрэнгүй мэдээлэл
84
84
Дэлгэрэнгүй мэдээлэл
85
85
Дэлгэрэнгүй мэдээлэл
86
86
Дэлгэрэнгүй мэдээлэл
87
87
Дэлгэрэнгүй мэдээлэл
88
88
Дэлгэрэнгүй мэдээлэл
89
89
Дэлгэрэнгүй мэдээлэл
90
90
Дэлгэрэнгүй мэдээлэл
91
91