Шинэ мэдээ
Ерөнхийлөгч Доналд Трамп монголчуудыг "хошгоруулсан" болохыг ЭСЯ-наас мэдээллээ
2017-03-30 13:58:25   share

Ерөнхийлөгч Доналд Трамп Монголчуудад визгүйгээр АНУ-д зорчих тусгай санамж бичигт гарын үсэг зурлаа. Иймээс зөвхөн МОНГОЛ улсын иргэншилтэй иргэд АНУ-д 180 хоногийн хугацаанд визагүйгээр аялах, зорчих, орших боломжтой болж байна. Энэхүү журмын хэрэгжилт хэзээнээс эхлэхийг одоогоор заагаагүй байна. Ноён ерөнхийлөгч Трамп энэхүү журмыг харилцан дипломат үйл ажиллагааны хүрээнд шийдсэн бөгөөд АНУ-МУ иргэд харилцан 180 хоног хоёр орондоо визагүйгээр зорчих ажээ. Ингэснээр АНУ-МУ-н дипломат харилцаа улам бэхжиж, цаашид эдийн засгийн болон соёлын маш том боломж бидэнд олдож байгаад талархаад баршгүй нь.

АНУ-МОНГОЛ УЛС хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн энэ жилд ноён ерөнхийлөгчөөс Монголын ард түмэнд барьж буй маш том, сайхан бэлэг боллоо" хэмээн цахим ертөнцөд цацагдсан мэдээлэл худал болохыг Улаанбаатар хот дахь тус улсын ЭСЯ-аас "АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол Улсын иргэдийг 180 хүртэлх хоногийн хугацаатай АНУ-д визгүй зорчуулах зарлигт гарын үсэг зурлаа" гэсэн мэдээлэл худал мэдээлэл болохыг үүгээр мэдэгдэж байна. АНУ-д зорчихоор төлөвлөж байгаа иргэд Улаанбаатар дах тус улсын ЭСЯ-наас зохих ангиллын визийг авсны дараа зорчих ёстойг анхаарна уу. АНУ-ын визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "https://mongolia.usembassy.gov/visas.html" цахим хуудаснаас авах боломжтой хэмээн  мэдэгдлээ.

А.Тэмүүл

НОМИНАЦИ